Ж.Гантулга:Хоёр настнуудын цэцэрлэгийн бүртгэл маргааш эхлэнэ
Цэцэрлэгийн 2 настай хүүхдийн элсэлт, сургуулийн автобустай холбоотой асуудлаар Нийслэлийн боловсролын газраас мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга: "Нэгдүгээр сарын 24-нд Улсын Онцгой комиссын шийдвэр гараад бүх шатны  сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Үүнээс хойш долдугаар сарын 28-ны өдөр УОК-ын 27-р шийдвэрээр бүх шатны сургалтын байгууллагыг 2020-2021 оны хичээлийн жилийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх шийдвэр гаргаж, тухайн сарын 29-ний өдрийн хуралдаанаараа Засгийн газар дэмжиж, баталгаажуулсан байдаг.

Харин Засгийн газрын есдүгээр сарын 14-ний өдрийн 29-р хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх, хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах тухай шийдвэр гарсан. Үүний дагуу цэцэрлэгүүд хяналтын тоогоо тогтоох, Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ авах гэх мэт бэлтгэл ажил их хийгдэж байна. Есдүгээр сарын 18-ны Баасан гарагт tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар цахим бүртгэл эхэлж, энэ сарын 21-ний Даваа гарагт бүртгэл хаагдахаар боллоо.  Бүртгэл 24 цагаар явагдана. Бүртгэл хаагдсаны дараа, есдүгээр сарын 21-нд элсэлтийг нэг зэрэг санамсаргүй түүврийн аргаар явуулах юм. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-н хүртэл төрсөн хүүхдийг бүртгэнэ. Өөр онд төрсөн хүүхдийн регистрийг оруулбал систем хүлээж авахгүй" гэв.

Б.Сувдаа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.