“Инчеон-2014” паралимпийн Ази наадамд оролцох тамирчдад зардлыг нь олгоно
“Инчеон-2014” Азийн наадам өчигдөр орой хаалтаа хийсэн билээ. Тэгвэл “Инчеон-2014” паралимпийн Ази тивийн XI наадам 13 хоногийн дараа эхлэх гэж байна. иймээс засгийн газраас пара спортын тамирчдыг “Инчеон-2014” паралимпийн Ази тивийн XI наадамд оролцуулахад дэмжлэг үзүүлэх зардлыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны төсвийн багцад зохицуулалт хийж санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нарт даалгалаа.

Энэ пара наадамд манай улс спортын 9 төрлөөр 66 тамирчин, 22 дасгалжуулагч, хэвлэл мэдээлэл, штабын ажилтан нийт 118 хүний бүрэлдэхүүнтэй явахаар бэлтгэж байна. Манай улс анх удаагаа суугаа волейбол, хонхот бөмбөгийн эрэгтэй баг, ширээний теннис, усанд сэлэлтийн төрөлд оролцох гэж байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Err 2014-10-05 23:05:00
    ПАРАЛИМПИЙН АЗИ НААДАМД ОРОЛЦОХ
    202.21.106.102
    Мэдэгдсэн Хариулах