Наймдугаар сард ДОХ-ын хоёр тохиолдол илэрчээ
Өнгөрсөн сард улсын хэмжээнд  ХДХВ/ДОХ-ын 2 тохиолдол илэрч, нийт тохиолдол 297 болсон байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний 8 сард 22.0 мянга болж, өмнөх оны мөн үеэс 7166 -гаар буурахад салхин цэцгээр өвчлөгчид 5713-аар, цусан суулгаар өвчлөгчид 1812 -оор, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 719-өөр, сүрьеэгээр өвчлөгчид 156-гаар буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин мөөгөнцрөөр өвчлөгчид 1274-өөр, тэмбүүгээр өвчлөгчид 739-өөр, трихомониазаар өвчлөгчид 337-гоор нэмэгджээ.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд 2020 оны 8 дугаар сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1327 болж, өмнөх сараас 231-ээр нэмэгдэж, цусаар дамжих халдварын тохиолдол 18 болж, 9 -өөр, гэдэсний халдварт өвчин 320 болж, 224-өөр, амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 436 болж, 7-гоор тус тус буурсан байна.

С.Цог
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-09-16 02:22:43
    дохтой хүмүүсээ хорьж бай л даа.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol er 2020-09-15 22:58:21
    Manaihan ih zambaraagui shuu. Hormoi hotoo hyamagd.
    162.158.7.132
    Мэдэгдсэн Хариулах
  • Р 2020-09-15 07:40:27
    Нууц халдвар байж магадгүй тул тандалт маш сайн хийх хэрэгтэй байна.
    162.158.7.132
    Мэдэгдсэн Хариулах