​Сангийн яамны мэргэжилтэн Д.Болор улсын өмчийг битүүмжилж хууль зөрчсөн үү
Энэ бол Сонгинохайрхан дүүрэг дэх ерөнхий боловсролын 153-р сургууль, 287-р цэцэрлэгийг тус барилгыг барьсан “Сүмт өргөө” компани битүүмжилсэн мэдэгдэл. Бүр тодруулбал,  тус компани Сангийн яамнаас мөнгөө авч чадахгүй байгаа учир уг мэдэгдлийг сургууль, цэцэрлэгийн барилга дээр нааж, үүдийг нь гинжилж, хүн орох боломжгүй болгосон юм.

“Сүмт өргөө” компанийн хувьд эдгээр барилгыг барьж, улсын комисст хүлээлгэн өгсөн. Нэгэнт уг барилгыг  улсын комисс хүлээн  авсан учир  компанийн эзэмшлээс гарсан гэсэн үг.

Гэтэл яагаад ийм хууль бус алхам хийв. Тэд яагаад 2000 гаруй хүүхдийн сурч боловсрох эрхэд халдав гэх асуулт хариулт нэхэж байна.

Тэгвэл цахим орчинд “Сүмт өргөө” гэх компани хэнийх вэ?

Сангийн яамны мэргэжилтэн Б.Болор гэх эрхэм уг компанийн хувь эзэмшигч. Түүний хувьд Кодокоре, Булгат Мөрөн, ДДББ, Сүмт-Өргөө, Билэг аривжих зэрэг компаниудаас хувь эзэмшдэг. Дансандаа хоёр тэрбум 111 сая төгрөгтэй. Б.Болор яамны мэргэжилтэн гэх сэтэртэй ч хувийн бизнестээ түлхүүтэй анхаардаг тухай мэдээллүүд бий.

Үүн дээр нэмэгдээд Төрийн өмчийг битүүмжилж том толгой гаргасан “Сүмт Өргөө” компанийн удирдлага бол Монгол банкын Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн дүү Б.Лхагвадорж гэх эрхэм юм. Ийнхүү төрийн албан хаагчийн нэр дээр бүртгэлтэй төрийн өндөр албан хаагчийн хамаарал бүхий эдгээд удирдлагаар нь ажилладаг компани төрийн хуулийг үл тоож байгааг холбогдох байгууллагууд анхааралдаа авах биз.
 

О.ОНОН 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-09-16 00:35:34
    МӨНГӨӨ төлөх л ёстой,бизнес хийж олон хүнийг идэх хоолтой байлгаж байгаа хүмүүс рүү дайрах хэрэггүй.
    172.69.45.137
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-09-15 12:04:31
    мөнгөө төлөөчээ хямралын үед өөрсдөөсөө мөнгөө гаргаад хийсэн хүмүүсийг хохироож болохгүй шдэ
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-09-15 10:58:03
    Дарга эрх мэдэлтнүүд л их хөрөнгөтэй, тендер болгоныг л аваад ... баячууд эрх мэдэлтнүүд дураараа дургиад л ... ард түмэн минь сэрээч, ухаараач...
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-09-15 06:32:58
    ИЙМ Л ТОМЧУУЛЫН ар талын хурган бацаан нар төрд шургалаад нэр бузарлаад бгаа юм халаачээ
    172.69.135.217
    Мэдэгдсэн Хариулах
  • А 2020-09-15 03:41:57
    Улсын комисс хvлээж авсан гээд Чойжилсvрэнгийн зардаг хорооллууд улсынх болох уу сэтгvvлчээ! Менгее телж байж улсынх болноо! Улс менгее телех естой!
    162.158.118.251
    Мэдэгдсэн Хариулах