МУ-ын аварга Н.Батсуурь сүүлийн үед яригдаад буй допингийн шинжилгээний асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Миний бие долдугаар сарын 12-нд Үндэсний их баяр наадмаар үзүүрлэж, “Тод сайхан” гэдэг чимэг авсан.Түүнээс хойш хоёр сарын дараа таны биеэс Предизин гэдэг бодис илэрсэн гэсэн допингийн шинжилгээний хариу ирсэн. Энэ хариуг хүлээн зөвшөөрч байна. Би хариугаа аваад гурав хоног энэ эмний талаар судаллаа. Тухайн бодис нь допингийн хориотой эмийн жагсаалтанд багтсан эм юм байна. Эмийн сангуудаар нэг ширхэг нь 400 төгрөгөөр зарагддаг. Энэ эмийг би өөрөө уугаагүй гэхдээ хэн нэгэн надад нэг юманд хольж өгсөн байх гэсэн хар төрж байна. Энэ эмийг уух шаардлага надад нэг ч байхгүй. Яагаад гэвэл би улсын аварга цолтой бөх, миний өвөг дээдэс 70 жил гурван үеийн турш барилдаж ирсэн. Надад хийсэн бэлтгэл, туршлага, ген байна. Гэхдээ би энэ зүйлийг хүлээн зөвшөөрч байна. Яахын аргагүй гаднаас орж ирсэн бодис, миний биеэс үүссэн юм бол байхгүй. Бөхчүүд, дүү нартаа хандаж хэлэхэд идэж, уух зүйлсээ сайн хянаж ажиглахгүй бол одоо цөвүүн цаг ирсэн байна. Тиймээс би энэ байдлыг эцэслэж өөрийн барилдах эрхээ хасуулж, хариуцлагаа хүлээхэд бэлэн байна гэдгээ албан ёсоор та бүхэнд хэлье”гэв.
Б.Сувдаа
Оллоо.мн