Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Тус халдвараар дэлхийд 28 сая гаруй хүн өвчилж, 900 мянга гаруй хүн эндээд байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Сүүлийн гурван өдөрт ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 1803 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр 2 хүн эдгэрч дараагийн шатлал руу шилжлээ. Энхийг сахиулагч 22 настай эрэгтэй, 43 хоног эмчлэгдээд эдгэрсэн бол Алтанбулагийн боомтоор орж ирсэн 24 настай эрэгтэй, 31 хоног эмчлэгдэн гарлаа. МУ-д нийт батлагдсан тохиолдол 311, үүнээс эдгэрсэн 300 хүн, эмчилгээнд 11 хүн байна. 7 хүн хөнгөн, 4 хүн хүндэвтэр гэсэн үнэлгээтэй эмчлэгдэж байна.
С.Цог