УОК-ын дансыг хоосолж, шагнуулсан Ж.Батбаясгалан нарын дарга нар ичиг ичиг
УОК-ын данс хоосорсон тухай мэдээлэл цахим орчинд тархаж байна. Үүнээс өмнө буюу өнгөрсөн долоо хоногийн сүүлээр дарга нарыг тус бүр нэг сая төгрөгөөр шагнасан тухай мэдээлэл олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан юм. Тодруулбал, өнгөсөн тавдугаар сард Чингэлтэй дүүрэгт “Коронавируст цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага, сургууль зохион байгуулагдсан. Уг арга хэмжээг амжилттай зохион байгуулж, санал санаачлага гарган ажилласан гэх үндэслэлээр төрийн өндөр албан тушаалтнуудыг тус бүр нэг сая төгрөгөөр шагнасан баримт ийн олон нийтэд ил болоод байна.

Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан найман настай балчраас 80 настай буурлууд хүртэл УОК-д өөр өөрийн боломжийнхоо хэрээр хандив өргөсөн. Гэтэл энэ хөрөнгө хэдхэн дарга нарын данс руу шилжсэн гэхээр шүүмжлэл дагуулахаас өөр аргагүй.

Ийнхүү сая төгрөгөөр шагнуулсан хүмүүсийг одоо Хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа Ж.Батбаясгалан тэргүүлж байна. Түүний араас нийслэлийн газар хэлтсийн дарга нар болох А.Даваажаргал, Т.Гантөмөр, Ц.Уртнасан, Э.Ганхүү, Ү.Ганболд, Ж.Болдбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл,Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга Э.Эрдэнэбаатар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Л.Эрдэнэчулуун, дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, орлогч дарга Л.Зэндмаа, нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн дарга Д.Баярсайхан нарын 21 албан тушаалтан сая төгрөгөөр шагнуулсан баримт ил боллоо.
 
 
О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бо 2020-09-17 01:42:23
    Гудманд таарвал сая-д нь таарсан шанаа өгнөө
  • zochin 2020-09-16 01:59:13
    Ene heden luivarchid saya togrogoor dutav gej.tender gej bizigdeegui huuliar gariin useg zurj, 10% iin avdag luivarchid sht.MAH-iin ta nar hahaj uheesei.
  • Сонгогч 2020-09-15 04:17:12
    Ждүчин УБЦТС -ы Баярсайхан одоо болтол бж л бгаа юм уу бас шагнуулаад
  • Зайлаа ч новшоо 2020-09-15 02:08:34
    Зайл
  • Zochin 2020-09-14 16:03:31
    Ene hund ued arai ch dee
  • ой гутмаар хулгайч нар 2020-09-14 12:26:31
    иймэрхүү паразитууд үүрлэчихсэн төр яаж ч олигтой ажиллах билээ дээ
  • YOU hoosorson genuu 2020-09-14 08:20:51
    ulsiin ontsgoigiinhon nogoo luivariin mongoo yasan?nemj avilgal avah geed l...hil haalttai bol ashig olj avilgal abaad tsadaagui yu!
  • zochin 2020-09-14 08:20:01
    Арай ч дээ хэлэх үг алга их л хөрөнгөтэй хүн юм бишүү. Өөрсдөө хандив өгч чадахгүй байж хүмүүсийн хандивыг хумслагсад, эд нараа зайлуулаачээ шуналын туламуудыг...
  • Иргэн 2020-09-14 07:35:47
    УОК-т хандивын монгийг нь огох хэрэгтэй
  • hehe 2020-09-14 06:16:11
    ed nart say tugrug hereggui dee. nu aa daa ugchihsun biz. jinhene tom mungu ergelduuldeg shuu dee.
  • зочин 2020-09-14 05:52:23
    АЖЛААС ХАЛЖ ЯВУУЛ ЯМАР ИЧДЭГГҮЙ ГАРУУД ВЭ
  • Зочин 2020-09-14 04:59:30
    Бадамжунай гар хөл Батбаясгалан хуулийн хэлтсийн дарга Даваажаргал нарыг хотоос хөөж явуулаарай
  • Зочин 2020-09-14 04:47:29
    Энэ төрийн хэдэн хулгайч огтонуудад өг гэж мөнгө хандивлаагүй халуун цэгт ажиллаж байгаа ажилчдад хувийн хамгаалах хэрэгсэлд, ЭГМА аппарат, эм тариа ав гэсийм
  • Зочин 2020-09-14 03:36:34
    Энэ Ж.БАТБАЯСГАЛАН ГЭХ ЭТГЭЭД АВИЛГАЧИН ГАЗРЫН НАЙМААЧИН БАДАМЖУНАЙН ГАРЫН ШАВЬ ШҮҮ ДЭЭ... САЙН СУРСАН ШАВЬ БАЙГАА БИЗ ДЭЭ...ккк
  • ёёо 2020-09-14 02:40:45
    Пялдага хүү
  • zochin 2020-09-14 02:07:55
    АТГ-аас энэ хандивын мөнгөнд хяналт тавих хэрэгтэй