Үндэслэлгүй үнээ нэмсэн “Талх чихэр”, “Алтан тариа” зэрэг компаниудыг үргэлжлүүлэн шалгаж байна

Энэ сарын 8-ны өдрөөс эхлэн ШӨХТГ, МХЕГ, ТЕГ, Гаалийн ерөнхий газар хамтран “Талх чихэр” ХК, “Алтан тариа” зэрэг компаниуд бүтээгдэхүүний үнээ үндэслэлтэй нэмсэн эсэхэд нь шалгалт хийхээр болсон. 

Иргэдээс ирсэн гомдлын дагуу ШӨТХГ-ын байцаагчид  энэ сарын 3-ны өдрөөс эхлэн талхны үнэд судалгаа хийж, дүнгээ нэгтгэсэн.  Судалгаагаар талхны үнэ зах, худалдааны төвүүдэд 100-200 төгрөгөөр нэмэгдэлтэй зарагдаж байгааг тогтоосон юм. Харин талхны үнэ нэмэгдсэн шалтгаанаа “Талх чихэр” ХК-иас дэлхийн жишигт нийцсэн олон улсын стандарт нэвтрүүлж байгаатай холбон тайлбарлаж байгаа юм. 

Иймээс төрийн холбогдох байгууллагууд “Талх чихэр” ХК, “Алтан тариа” зэрэг компаниуд бүтээгдэхүүний үнээ үндэслэлтэй нэмсэн эсэхэд нь шалгалт хийхээр болсон. 

Шалгалтын явцын талаар ШӨХТГ-аас тодруулахад “Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. 

О.ОНОН
Оллоо.мн
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баагий 2020-09-14 04:01:03
    Энэ компан болон удирдлга, эздэд нь арга хэмжээ авч хувьчлалыг хэрхэх талаар сэргээж ярилцах нь чухал!!!????? Нэмсэн мөнгийг ард иргэдэд хэрхэн буцаах олгох та...
    162.158.165.67
    Мэдэгдсэн Хариулах