ШТС-уудын шалгалтын хариуг Б.Лхагва дарга яагаад нуув?
"Монгол Улсын зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчин бүрдүүлж, шударга нээлттэй зах зээлийг бий болгох, хэрэглэгчийн сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд оршино, бид хэрэглэгчийн эрхийн дээдэлнэ" гэх маш товч тодорхой үүрэг гүйцэтгэх байгууллага бол ШӨХТГ. Гэтэл тэд хэрхэн ажилладаг вэ? Хэрэглэгчийн эрхийг зөрчиж байгаа ААН-үүдэд тэд хариуцлага тооцдог уу? Асуултад үгүйсгэсэн хариулт өгөхөд санал зөрөх хүн ховор. Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй тус байгууллагын өнгөрсөн хавар хийгдсэн шалгалтын дүнг өнгөрсөн долоо хоногт нийтэд ил болголоо.

Бүр тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр  ШӨХТГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар, Стандартчилал хэмжилзүйн газраас ажлын хэсэг гарч нэгдсэн удирдамжтайгаар бензин шатахууны чанар, дүүргэлт, хэмжээнд хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн.

Уг ажлын хүрээнд бүх шатахуун түгээх станцад гэнэтийн шалгалтаар шатахуунаас нь дээж аван, төв лабораториор шинжлүүлэх шийдвэр гарсан тухай мэдээлж байв. Шалгалтын дүнг дараагийнх нь долоо хоногт мэдээлнэ хэмээж байсан ч асуудал мартагдсан. Тэгвэл ШӨХТГ-ын өмнө дарга Б.Лхагваагийн таван сар тас нуус нуусан шалгалтын хариуг өнгөрсөн долоо хоногт олон нийтэд ил болголоо.

Тэгвэл таван сарын өмнө хийгдсэн шалгалтаар ямар зөрчлүүд илэрсэн бэ?
 
Магнай трейд, Мон Суль, М Ойл, Сод Монгол, Петро Стар, Жаст Ойл, Нью Эл Энержи стар компаниудын  АИ 92 бинзений дээжид хийсэн шинжилгээгээр октаны тоо нь 85,1-89,8 гэж тодорхойлогдсон. Нэг үгээр дээрх шатахуун түгээх станцууд иргэдэд стандратын шаардлага хангаагүй шатахуун худалдаалж байсан гэсэн үг.

Асуудал үүгээр дуусахгүй.
  • Эхний дүгнэлтээр “Тэс петролиум” ХХК-ийн ШТС-7-ийн дизель түлш болон АИ-92 авто бензиний 2-р савнаас ус илэрсэн.
 
  • Эхний дүгнэлтээр “Шунхлай трейдинг” ХХК-ийн ШТС-32-ын АИ-95 авто бензиний савнаас ус илэрсэн. Бага зэргийн лаг наалдаж гарч ирсэн.
 
  • Эхний дүгнэлтээр “Синчи Ойл” ХХК-ийн SUPER 92 ШТС-2-ын  АИ-92 авто бензиний 2-р савнаас ус илэрсэн.
 
  • Эхний дүгнэлтээр “Петро жамп” ХХК-ийн ШТС-2-ын АИ-92 авто бензиний савнаас ус илэрсэн.
 
 Харин одоо таван сарын өмнө хийгдсэн шалгалтын мөрөөр ямар ажлууд хийгдэх вэ?

Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг нэн даруй авч, хяналтын байгууллагуудын хугацаатай албан шаардлага, зөвлөмжийг өгч ажиллах, удирдлагад танилцуулж, шаардлагатай тохиолдолд талуудын ажил хэргийн уулзалт зохион байгуулах, Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон шатахууны худалдаа эрхлэгчдэд хугацаатай зөвлөмж, албан шаардлагыг хүргүүлж, биелэлтийг хангуулах, улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан холбогдох арга хэмжээг авах гэх мэт ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.

Тэгэхээр өмнөх даргын үед хийгдсэн шалгалтын дүнг ажлаа авсан даруйдаа нийтэд зарласан шинэ дарга ШТС-уудад хэрхэн хариуцлага тооцож ажиллахыг харах л үлдлээ.
 
О.ОНОН
 Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол 2020-09-15 11:11:24
    нэрийг нь заавал нийтэд дэлгэх ёстой бид чанартай шатахуун хэрэглэх эрхтэй
  • яахав дээ ЭНЭ нөхөр АВЛИГА авсан байх 2020-09-14 09:29:45
    АВЛИГА авсан учраас л дуугүй, нууж байгаа. ӨӨР яахав
  • Иргэн 2020-09-14 06:02:16
    ийм л новшнууд хахууль аваад ард түмнийг хохироож байхад хүрэлсүх сэлэмээ эргүүлэхгүй юм уу
  • Бат 2020-09-14 00:51:20
    Хэрэглэгчид бидэнд чанартай шатхуунтай колонкийн нэр өг бид түүнээс л бензин авяа зах зээлд ороод зах зээлийн журмаар л ажилцгаая амьдарцгаая