Т.Мөнхсайхан: Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд харшлаас урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэнэ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн одоогийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн буюу есдүгээр сарын 11-ний хамтарсан уулзалтаар Арьс Өвчин Судлалын Үндэсний Төвийн ерөнхий захирал, АУ-ны магистр, Клиникийн профессор Ц.Уранчимэг хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа.

Arslan.mn

АӨСҮТ-ийн захирал Ц.Уранчимэг танилцуулгандаа “АӨСҮТ нь хагас бие даасан байдалд шилжээд үйл ажиллагаагаа явуулж байна. Манай төв нь арьс харшлын өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх, эмчилгээ, оношлогоог нотолгоонд тулгуурлах, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Аймаг бүрт 2-10 орыг арьсны бие даасан тасаг байх ёстой боловч 4 аймагт бие даасан тасаг ажиллаж байна. Орон нутгийн эмч нарын харшлын чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах шаардлагатай. Энийг ажил болгохоор ирэх жилүүдийн төлөвлөгөө, хөтөлбөртөө тусгасан. Түүнчлэн дотоод зохион байгуулалтаа сайжруулж, гүйцэтгэлийн удирдлагын оновчтой тогтолцоог нэвтрүүлэх, санхүүгийн удирдлагыг оновчтой болгох тал дээр анхаарч ажиллах гэсэн төлөвлөгөөтэй байна. Үүний үр дүнд үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, эмч, ажилтны цалинг нэмэх боломж бүрдэнэ гэж харж байна. Хоёр талт эмийн санг байгуулах, эмийн баркодыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна” хэмээн онцоллоо.

Arslan.mn

Хамтарсан уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Хөгжлийн хөтөлбөрөө танилцуулсан АӨСҮТ-ийн хамт олонд баярлалаа. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд харшлын өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цогц байдлаар хэрэгжүүлнэ. Манай улсад харшлын өвчлөл жил ирэх тусам өсөж байгаа түүний үндсэн шалтгаан болох орчны бохирдол, хоол хүнсний зохистой хэрэглээтэй нь уялдуулан сэргийлэх, харшил төрүүлэгчийг илрүүлэх, оношлох харшил судлалын лабороторийг байгуулах шаардлагатай. 2019 оны байдлаар харшлын өвчлөл улсын хэмжээнд 19195, АӨСҮТ-д 5352 бүртгэгдсэн байна. Тиймээс харшлын өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг сайжруулах тал дээр үндэсний хэмжээнд, салбар дундын оролцоог хангах хамтран ажиллах шаардлагатай. Өнөөдрийн уулзалтаар ЭМЯ-ны мэргэжилтнүүд албаныханы хэлсэн саналыг бодлогодоо тусгахад анхаарах, ЭМЯ-ны зүгээс бодлогын хувьд зангидах, дэмжих ажлуудаа хэлэлцэж гаргана. Өнөөдөр бид нэг эмнэлэг, нэг байгууллагын үйл ажиллагаатай биш, тухайн салбарын хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтэй танилцаж, салбарын дунд хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа. Болохгүй байгаа зүйлээ бид гаргаж ярьж байж, асуудлыг шийднэ” гэлээ.

Дараагийн хамтарсан уулзалтаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв хөгжлийн хөтөлбөрөө танилцуулах юм.

Arslan.mn

Arslan.mn
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эмч  2020-09-11 07:14:06
    Энэ үйл ажиллагаа бие биенээсээ суралцсан, туршлага солилцсон зөв зүйтэй арга хэмжээ юм бол уу гэж бодогдож бна. Амжилт.
    172.69.135.193
    Мэдэгдсэн Хариулах