Хонины ястай махыг 7800 төгрөгөөр худалдаалж байна
Нийслэлийн статистикийн газраас хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн мэдээллийг гаргасан. 

Махны дундаж үнэ             
                
2020 оны 09 дүгээр сарын II долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9309 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11251 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 28 төгрөгөөр (0.2%), үхрийн цул махны үнэ 58 төгрөгөөр (0.4%) тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8600 төгрөг, Харин “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 14500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 22  төгрөгөөр (0.2%), хонины цул махны үнэ 48  төгрөгөөр (0.5%) тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 7800 төгрөгөөр, харин “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ  

2020 оны 09 дүгээр сарын II долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1450-1800 төгрөг, 1-р зэргийнх 1200-1500 төгрөг, 2-р зэргийнх 900-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1400-1500 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1400 төгрөг, 1-р зэргийн гурил 1200 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1199-1330 төгрөгийн үнэтэй байна. “Номин” супермаркет “Атар” талхыг хамгийн хямд буюу 1199 төгрөгөөр, харин “M-март” хамгийн өндөр үнээр буюу 1330 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2020 оны 09 дүгээр сарын II долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.1 хувиар буурч 741 төгрөгөөр, монгол лууван 2.8 хувиар буурч 1513 төгрөгөөр буурч, монгол байцай 2.6 хувиар буурч 899 төгрөгөөр,  сонгино 1.3 хувиар буурч 1531 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.


О.ОНОН 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.