Кака урт хугацааны дараа шигшээ багтаа дуудагдлаа
Нэгэн цагт дэлхийн шилдэг тоглогч болж гялалзаж явсан Бразилийн хөлбөмбөгчин Кака нэлээд урт хугацааны дараа шигшээ багтаа дуудагдсан байна. Какаг  Бразил-2014 ДАШТ-ээр харахыг хүссэн маш олон хүн байсан ч түүнийг Сколари дуудаагүй юм.

Тэгвэл Кака 18 сарын дараа шигшээ багийнхаа хамтаар Ази тивээр аялан тоглолт хийхээр болжээ. Эхний тоглолтоо БНХАУ-ын Бээжин  хотноо Аргентиний шигшээ багийн эсрэг 10 сарын 11-нд хийх бол дараагийн тоглолтоо 14-нд Сингапурт Японы шигшээтэй хийх юм байна. Кака АНУ-ын Мейжор лигт тоглодог бөгөөд одоогоор нутгийнхаа Сао Паулод зээлээр тоглож байгаа юм.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.