ШТС-уудын АИ 92 автобинзен октандаа хүрсэнгүй
ШӨХТГ-аас өнгөрсөн хугацаанд хийсэн хяналт шалгалтынхаа дүнг танилцууллаа. Мэдээллийн эхэнд энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр ШТС-уудад хийсэн шалгалтын талаар ШӨХТГ-ын Өрсөлдөөн бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг танилцууллаа.

Тэрбээр “ШӨХТГ-аас шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд дөрөвдүгээр сарын 20-нд хяналт шалгалт хийсэн. Тус шалгалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 19 аж эрхлэгчийн ШТС-ын үйл ажиллагаанд түүвэрчлэн шалгахад шатахууны шахалтын хэмжээ, марк дугаар зөрөөгүй, лац ломбо зөрөөгүй буюу зөвшөөрөгдөх хэмжээнд байсан. Мөн 20 аж ахуй эрхлэгчийн дөрвөн агуулахад 19 ШТС-аас түүвэрчлэн автобинзений 12 дээж, дизелийн түлшний 10 дээжийг авч нууц дугаараар кодлон АМГТГ-ын Уул уурхай газрын тосны төв лабораторид шинжилгээ хийлгэсэн. Нийтдээ автобинзений 22 дээжид 12-14 үзүүлэлтээр шинжилгээ хийлгэхэд 10 үзүүлэлт нь холбогдох стандартын шаардлага хангасан. Харин Магнай трейд, Мон Суль, М Ойл, Сод Монгол, Петро Стар, Жаст Ойл, Нью Эл Энержи стар компаниудын  АИ 92 бинзений дээжинд октаны тоо нь 85,1-89,8 гэж тодорхойлогдсон. Синчи ойл, АЙ СИ АЙ СИ, Петростар, М Ойл, Номин Ойл, Шунхлай трейдинг, Хөрс автосервис, Жейм Ойл, Шижир Ойл, Тод Петролиум, Петро Жамп компаниудын АИ 92 автобинзений дээжинд октаны тоо 99,3-119 тодорхойлогдсон.

 "Шунхлай трейдинг" компанийн АИ 95 автобинзений дээжид октаны тоо 118,9 тус тус тодорхойлогдсон. Бусад дээж ч  мөн Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартын шаардлагыг хангаагүй байна" гэв.





О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Toots 2020-09-11 11:38:03
    Sain tootsoj uzeed ikhtei bagataigaas ni taarah protsentoor ni holiod av l daa. Iim amarhan zohitsuulchih yumiig
    141.101.76.139
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-09-11 10:53:18
    Хуурамч шатахуун үйлдвэрлэдэг бодисуудыг гадаадаас оруулдагыг зогсоолгооч....ард иргэд эд хөрөнгөөрөө их хохирч, шатахууны зарцуулалт их өндөр улам их хохирч ба...
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-09-11 06:23:00
    октаны тоо нь 92 байх ёстой юм уу, дутуу байгаа нь а80 тай хольсон, илүү байгаа нь октан нэмэгдүүлэгч хольсон гэж ойлгож болох уу, толгой эргүүлсэн тоо бичих юм...
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2020-09-11 03:29:51
    oktan ondor bol sain biz dee
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-09-10 08:46:25
    Стандарт хангасан ШТС-уудыг нэрлээч бид тэндээс л бензин авч байя
    162.158.166.98
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-09-10 08:30:15
    4 sard hiisen ajilaa odoo taniltsuulad baihdaayahav de chaavaas gej
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-09-10 07:55:25
    Яахлаараа үотаны тоо нь дээшээ гараад давхичихдаг байнаа
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2020-09-10 07:55:48
      октаны
      172.69.252.143
      Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2020-09-10 07:31:12
    ЗА ЗА АМАР АМАР БҮХ МАШИНАА ИНГЭЭД ЭВДЭЭД ХАЯЧИХӨӨ ХААШДАА ТҮГЖРЭЛЭЭ БУУЛГАЖ ЧАДАХГҮЙГЭЭС ХОЙШ ЭНЭ НЬ ДЭЭР....
    162.158.166.210
    Мэдэгдсэн Хариулах