БНХАУ-ын Гадаад хэргийн сайд манай улсад айлчлал хийнэ
Гадаад харилцааны яамнаас цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд манай улсад энэ сарын 15-16 өдрүүдэд айлчлал хийхээр болсон байна. Айлчлалын үеэр халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангаж ажиллах аж.

ГХЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар: Монгол улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол улсад албан ёсны айлчлал хийхээр болж байна. Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад хэргийн сайд  нар албан ёсны хэлэлцээр хийнэ. Мөн БНХАУ-ын гадаад хэргийн сайд манай улсын төрийн гурван өндөрлөгт бараалхана. Айлчлалын гол зорилго нь хоёр талын бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах, ялангуяа цар тахлын улмаас худалдаа эдийн засагт үүсээд байгаа хүндрэл бэрхшээлүүдийг даван туулахад уулзалт үр дүн авч ирэх ёстой” гэлээ.

Б.Сувдаа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2020-09-15 05:10:14
    КОВИД ТУСААД БАЛАРЧ БАЙХАД НЬ ТУСАЛСАН МОНГОЛЧУУДЫН ХЭЛ СОЁЛЫГ УСТГАХ АЖИЛ ХИЙСЭН ХЯТАД УЛСЫГ ӨӨРИЙГ НЬ ЗАДЛАХ БОЛОМЖТОЙ ЮМ ШҮҮ
  • Р 2020-09-12 02:47:57
    Өвөр болон Ар монголын хооронд яс хаях гэсэн зорилготой юм бишүү, энэ айлчлалд ард түмэн дургүй байна.
  • Зочин 2020-09-11 00:44:23
    ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ гэсэн нэр томъёодолд агуулга нь огт тохирохгүй тэд төр биш.зүгээр л сонгогдсон иргэн шүү дээ
  •  2020-09-10 08:02:44
    өвөрмонголын сургуулийн асуудлаар ярилц
  • Amar 2020-09-10 05:17:35
    Сайхан мэдээ байна. Хонио өгөхөө мартчихав даа.