МУГЖ Х.Төмөрбаатар таалал төгслөө
Дууны урлагийн нэрт төлөөлөгч Монгол Улсын гавъяат жүжигчин Хайдавын Төмөрбаатар таалал төгслөө. Х.Төмөрбаатар нь   “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сайн байна уу, Улаанбаатар”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг дуунуудаараа 70, 80-аад оны залуусыг байлдан дагуулж, Монголын урлагын тод од юм.  

Түүний хувьд “Баян монгол” чуулгыг үндэслэн байгуулагч анхдагчдийн нэг  юм.  Тэрээр Хөгжим бүжгийн дунд сургууль төгсч, хуучнаар ЗХУ-ын Львов хотын Хөгжмийн дээд сургуулийг төгөлдөр хуурчийн мэргэжлээр төгсөөд Улсын филармонийн “Соёл эрдэнэ”, “Баян Монгол” чуулгад гоцлол дуучин, уран сайхны удирдагчаар ажиллаж байв. 

Тэрээр 1977 онд Сочид болсон “Улаан сарнай” тэмцээн, 1984 онд Германы Дрезден хотод болсон “Рок Шлягер” олон улсын тэмцээний III, 1986 онд Братиславын цомын тэмцээний үзэгчдийн, мөн олон улсын “Ая дууны жигүүр”, “Орос дууг хэн сайн дуулах вэ” зэрэг уралдаан, тэмцээн, наадмын тэргүүн байрын шагналуудыг удаа дараа авч Монголын эстрад урлагийг дэлхий дахинд сурталчлахад онцгой хувь нэмэр оруулсан уран бүтээлч юм. Түүнийг 2000 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МУГЖ цол тэмдэгээр шагнасан байдаг. 

Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-09-11 02:22:26
    ум маани бад мэ хум Жинхэнэ хүн, урлагийн төлөө хүмүүс байсийм даа энэ үеийнхэн
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-09-11 00:11:26
    Ум мани бадми хум.
    172.69.134.96
    Мэдэгдсэн Хариулах
  • Amar 2020-09-10 07:58:14
    Ум мани бадмэ хум. Залуу насны сайхан дурсамжуудын нэг тэр үедээ л од байсан даа.
    172.69.134.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol 2020-09-10 03:33:33
    ум мани бадмэ хум, бидний залуу насны сайхан дурсамжуудын нэг тэр үедээ л од байсан даа. Баярлаж явдаг шүү Тандаа
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-09-10 03:20:56
    ум маани бадми хум. Сайхан дуугаа амлуулж дуулдаг байсан даа
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Байды 2020-09-10 02:23:12
    Ум мани бад ми хум
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-09-10 02:00:31
    Um maanii bad me hum
    162.158.166.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Um mani ni pad ni hum! 2020-09-10 01:58:11
    Um mani pad ni hum! Aav n nodnin yavsan. Odoo uuruu! Ter hugjimiin zohiolch ah Sergelen ni or suraggui alga bolson. Haidav guain huuhduud neg ih sain yavaagui.
    162.158.74.16
    Мэдэгдсэн Хариулах
  • Төмөр 2020-09-10 01:56:48
    Гүнээ эмгэнэж байна.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах