С.Эрдэнийн хүргэн тэргүүтэй АН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигчид
АН өчигдөр орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ нийтэд зарлалаа. Нийтийн тээврийн үнийг тэглэх гэх мэт сонин содон амлалтуудтай АН Баянгол дүүрэгт хэн хэнийг нэр дэвшүүлж байгаа вэ? 

Нэр дэвшигчдийн эхэнд АН-ын дарга асан С.Эрдэнийн хүргэн Г.Энхболд бичигджээ. Үүний араас одоо НИТХ-ын тэргүүлэгч Л.Нарантуяа, Баянгол дүүргийн Засаг даргын орлогч С.Бямбадорж,  Ардын дуу бүжгийн  “Түмэн-Эх” чуулгын бүжигчин Б.Нямсүрэн, эрхзүйч мэргэжилтэй Д.Батбаяр, сэтгүүлч мэргэжилтэй Д.Энхтуяа нар багтаж байна. 


С.Эрдэнийн хүргэн Г.Энхболдынх 700 сая төгрөгийн нэг байртай

Ардчилсан намыг 2020 оны сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээхэд хүргэсэн С.Эрдэнийн хүргэн Г.Энхболд энэ удаагийн сонгуульд Баянгол дүүрэгт өрсөлдөхөөр зэхжээ. Хадам аавыгаа Нийгмийн даатгалд байхад СБД-ийн Нийгмийн даатгалын хэлтэст Хяналтын байцаагч хийж байгаад дараа нь Баянгол дүүргийн Засаг даргын орлогч, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Баянгол дүүргийн ИТХ-ын  дарга болсон түүхтэй. 

Ийнхүү дүүрэгт удирдах алба голдуу хашсан түүний ХОМ мэдээллийг хүргэе. Жилийн 30 гаруй сая төгрөгийн орлоготой. 700 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай, 450 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр машин хөлөглөж байгаагаас түүнийг хөрөнгөлөг нэгэн гэдгийг харж болох. Ийнхүү намдаа хийгээд дүүрэгтээ рейтинг нь навс унасан С.Эрдэнийн хүргэн Баянголын багаа ахлан орох бололтой. 

Л.Нарантуяа 100 үхэр, 300 хоньтой

НИТХ-ын Тэргүүлэгч Л.Нарантуяа АН-аас Баянгол дүүрэгт нэр дэвших дараагийн хүн.  Хуульч, улс төр судлаач мэргэжилтэй.  Эдийн засагч, нягтлан бодогч, Бизнесийн удирдлагын магистр. Ажлын гараагаа Голомт банкнаас эхлүүлсэн тэрбээр 2012-2016 онд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажилласан байдаг. 

Ийнхүү нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрыг толгойлж явсан түүний ХОМ мэдээллийг хүргэе. Түүний хувьд жилийн 70 шахам сая төгрөгийн орлоготой. 250 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг орон сууцтай, 100 үхэр, 300 хоньтой, 30 сая төгрөгийн үнэлгээтэй үнэт эдлэлтэй, 152 сая төгрөгийн хадгаламжтай, Баянтөгөл диваажин гэх хувийн компанитай. Ийнхүү бэл бэнчингээр арвин Л.Нарантуяа хатагтай Баянгол дүүрэгт гурав дахь удаагаа нэр дэвших нь ээ. 

Дүүргийн орлогч дарга С.Бямбадорж 

АН-ын Баянгол дүүрэгт нэр дэвшиж буй дараагийн хүн бол Баянгол дүүргийн орлогч дарга С.Бямбадорж юм. Түүний ХОМ-ийг хүргэе. 

Тэрбээр жилийн 74 сая төгрөгийн орлоготой, хоёр орон сууц, нэг зуслангийн байшинтай. Эдгээр нь 743 сая төгрөгийн үнэлгээтэй, 54 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, Хекса инвестмент групп, Тэгш баруун засгууд гэх хоёр компанитай хөрөнгөлөг нэгэн юм. 

Сэтгүүлч Д.Энхтуяа 

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг орос, англи хэлний орчуулагч багш мэргэжлээр 1997 онд төгссөн. Ажлын гараагаа Монголын үндэсний телевизээс эхлүүлсэн. Дараа нь Ийгл ТВ-д сэтгүүлч редактороор ажиллаж байгаад NTV телевизэд 2010-2012 онуудад мэдээ шуурхай нэвтрүүлэг хариуцсан дэд захирал, 2012-2013 онд УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2013-2016 он дуустал МҮОНРТВ-ийн Дэд захирал гэсэн хариуцлагатай ажил албанд томилогдож байгаад 2018 оноос ТВ2 телевизийг байгуулан удирдаж байгаа юм. 
 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эрдэнийн хүргэн 2020-09-11 14:15:18
    Эрдэнийн хүргэн 7-8 жилийн өмнө уранхай жинстэй залуу байлаа гэж
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-09-11 05:45:30
    МАН АН аас бусдыг нь дэмжих хэрэгтэй. Энэ хоёр нам энэ олон жил хуваан идэж өөрсдөө баяжсанаас ард түмэнд наалдсан зүйлгүй
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • ГУЙЯ ТА НАРААС 2020-09-11 03:59:56
    ЭРДЭНЭЭ,ЭЛБЭГДОРЖОО, НЯМДОРЖОО, ХҮРЭЛСҮХЭЭ, ЭНХБОЛДОО, ХООЕ ИХ УЛСТӨРЧИД ӨӨ. ЗҮГЭЭР АМЬДАРЧИХМААР БАЙНАА. ҮР ХҮҮХЭД ЭХНЭР НӨХӨР ЭГЧ ДҮҮ ХҮРГЭН БЭРЭЭ БОЛИОЧ ДЭЭ
    172.68.182.163
    Мэдэгдсэн Хариулах
  • Аанаа 2020-09-10 10:03:41
    Ардчилсан нам баянгол дүүрэгт юу ч хиигээгүй 8 н жил
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-09-10 03:08:19
    Дүүрэгт хотод МАН дэмжих нь ажил явахад нэмэртэй байхаа доод шатан өөр намын эрхмүүд олон гарах нь хэрүүл үүсч ажил гацаана Энэ нийгэмд багаар ажиллах чадвар л ...
    162.158.167.193
    Мэдэгдсэн Хариулах
  • Ardchilsan Namyn Hulgaich nar 2020-09-10 01:55:05
    ene Ardchilsan Namiin Hulgaich deeremchinguud doloon uuliin tsaaguur orog!
    162.158.75.41
    Мэдэгдсэн Хариулах