ОХУ-ын Төрийн Думын гишүүнийг тэрбумын хахууль авсан хэрэгт шүүхээр болжээ
ОХУ-ын Ерөнхий прокурорын газар тус улсын Төрийн Думын гишүүн Вадим Белоусовыг их хэмжээний хээл хахууль авсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн байна /ОХУ-ын Эрүүгийн хуулийн 290 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг/.

В.Белоусов нь 2010-2014 онд зам, барилгын нэг компаниас 3,2 тэрбум рублийн хээл хахууль авсан бөгөөд түүний дэмжлэгээр уг компани зам, барилгын ажлын худалдан авах ажиллагаанд олон удаа шалгарч байсан талаар Ерөнхий прокурорын газраас мэдээлжээ.

Төрийн Думын гишүүн В.Белоусовын хээл хахууль авсан хэрэгт Челябинск мужийн захирагч асан Михаил Юревич, төрийн өмчит "Первый хлебокомбинат" компанийн ерөнхий нягтлан бодогч Маргарита Бутакова нар холбогдсон байна.

Урьдчилсан мөрдөн байцаалтын явцад ОХУ-ын Ерөнхий прокурорын газраас гаргасан В.Белоусовын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлыг түдгэлзүүлэх хүсэлтийн дагуу Төрийн Думаас зөвшөөрөл авч түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар мэдээнд дурджээ.

Челябинск мужийн захирагч асан мөрдөн байцаах ажиллагаанаас оргон зугтсан бөгөөд түүнийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна. 

Эх сурвалж: vesti.ru

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.