Д.Нямхүү: 350 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д. Нямхүү:Есдүгээр сарын 7,8-ны өдрүүдэд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторт нийтдээ 350 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр ХӨСҮТ-д коронавирусын халдвартай гэсэн оноштойгоор 14 хүн эмчлэгдэж байна.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: УОК-ын шийдвэрээр 20408 иргэнийг эх оронд нь авч ирээд байна. Энэ нь агаарын болон авто замаар ирсэн хүний тоо юм. Өнгөрсөн долоон сарын хугацаанд бид гадаад улс руу 69 удаагийн нислэг үйлдэж 13951 иргэнийг 53 улсаас татан авсан. Есдүгээр сард бид 13 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөөд байна.Мөн тусгаарлах байрны нөөц бололцоотой уялдуулаад сарын сүүлээр нэмэлт нислэг хийх боломжийг судалж байгаа.Өнөөдрийн байдлаар нутаг буцах хүсэлтэй 11400 орчим иргэн байна. Эдгээрийн дийлэнх нь буюу 5 мянга орчим нь БНСУ-д байгаа.Тиймээс энэ сараас эхлээд бид БНСУ болон АНУ-д байгаа 2200 орчим иргэнийг түлхүү эх оронд нь авч ирэх чиглэлээр нислэгүүдийг төлөвлөж байгаа. БНХАУ-д зорчих хүсэлтэй хятад хүнтэй гэр бүл болсон манай улсын иргэд үр хүүхдүүд дээрээ эргэж очих шаардлагатай 109 иргэний өргөдлийг бид аваад Хятадын талд хүргүүлэн энэ асуудлыг хүмүүнлэгийн шугамаар шийдэх гэж байна. Мөн Япон улсад зорчих хүсэлтэй 250 орчим иргэний асуудлыг цаад талтай ярилцаад шат дараатай шийдэх болно.

Б.СУВДАА
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.