У.Хүрэлсүх: Өргөн хэрэглээний барааны үнэ хөөрөгддөг асуудалд төрийн зохицуулалт хэрэгтэй
“Талх Чихэр”, “Алтан тариа” компаниуд бүтээгдэхүүнийхээ үнийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлээд байгаа. Тэгвэл үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх  өнөөдөр байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр “Нефть, цахилгаан, гурилын үнэ нэмэгдээгүй байхад яагаад талх нарийн боовны үнэ нэмэгдээд байна вэ, хотын дарга аа. Энэ чөлөөт зах зээл үү? Бүх юмны үнэ юмны үнэ нэмэгдээгүй байхад талх нарийн боовны үнэ нэмэгдээд ядарсан зүдэрсэн ард иргэдийнхээ нуруун дээр ачаалал өгөөд байгаа асуудал дээр анхаарах хэргтэй. Өчигдөр би ШӨХТГ-ын даргатай ярьж, шалгах хэрэгтэй гэж хэлсэн. Өргөн хэрэглээний барааны үнэ хөөрөгддөг асуудалд төрийн зохицуулалт хэрэгтэй. Дотооддоо гурил, төмс хүнсний ногоо, махаар хангая. Дотоодынхоо эрэлт хэрэгцээг хангасны дараа илүүдлээ  экспортод гаргая.  Үүнд төр засаг зохицуулалт хийх хэрэгтэй. Энэ бол төр засгийн үүрэг биз дээ. Бүх зүйлд чөлөөт зах зээл гэдэг байдлаар хандаж болохгүй. Эрчим хүч, уул уурхай, шатахууны асуудалд төр зохицуулалт хийж байж ард түмнээ үнийн дарамтаар аварна. Засгийн газрын нь ард түмнээ хамгаалах ёстой” хэмээжээ.
 
О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • уншигч 2020-09-09 22:29:06
    валютын ханшаа барьж тогтоо! Евро 4000, Доллар 3000 хүрэх гээд байхад яаж юмны үнэ нэмэгдэхгүй байх вэ? Хамаг юмаа гадаадаас авч байж! Амьдралтай юм яриарай хөө...
  • Зочин 2020-09-09 10:45:44
    Тэгээд зохицуулаа ч мах талхны үнэ чинь нэмэгдээд тэнгэрт хадлаа шүү дээ
  • ард 2020-09-09 02:15:16
    162158119204- өө зах зээлийн багтаамжаас шалтгаалдаг зүйлийг зэрлэг капитализмын үеийн зах зээлийн ерөнхйи хуулиар зохицуулж болдогүй юм Төр үүргээ гүйцэтгэе
  •  2020-09-09 01:35:32
    битгий хушуу дүр. үнэ өсвөл өөр үйлдвэрлэгч нэмэгдэж, өрсөлдөөнөөс үнэ унана. энэ бол зах зээлийн хууль
  • zochin 2020-09-09 00:53:17
    Ёстой зөв. Энэ чинь л эх оронч сэтгэлгээ шүү дээ.
  • Ард түмэн 2020-09-08 08:19:16
    Хүнсний өргөн хэрэглээний бараануудад хяналт шалгалтыг өдөр тутам, сайн хийх хэрэгтэй. Төр одоо л дугарч эхлэж байна даа. Орос улс ийм хяналтыг маш сайн тавьдаг...
  • Amar 2020-09-08 07:25:22
    Зөв гэм.