Одоогийн байдлаар 360 гаруй усны ордын нөөц батлагдсан
Экологийн Цагдаагийн албанаас Монгол улсын усны нөөцтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. ЦЕГ, ЭЦА, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар, НҮБ-ийн Хүнс ХАА төсөл, ЗГ хэрэгжүүлэгч агентлаг, усны газар хамтран дээрх зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс байгаль орчны тогтвортой менежментийг хангах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэ оны есдүгээр сарын гуравнаас аравдугаар сарын 5-ны хугцаанд нийт нэг сарын хугацаатай “Цэнхэр алт, усаа хайрлая”, “Ой модоо хайрлая” нэртэй хэсэгчилсэн арга хэмжээг улс орон даяар хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.

Монгол улс цэвэр усны нөөцөөрөө 145 орноос 22-т бүртгэгддэг ч усны нөөц багатай орны тоонд багтдаг. Уг арга хэмжээний хүрээнд ойн нөөцийн хомсдол, бохирдолын эх үүсвэр түүний учир шалтгааныг арилгах, бууруулах экологийн тэнцвэрт байдлыг алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд олон нийтэд мэдээлэл хүргэх, иргэдийн бодит оролцоог нэмэгдүүлэх, буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх зорилттой шат дараатай үйл ажиллагаануудыг тус байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна.

УГ-ын Усны нөөцийн хэлтсийн дарга н.Болдбаатар: “Манай улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээ хангайн бүс, тал хээрийн бүс, говийн бүс гэсэн гурван том бүсчлэлд хуваагддаг. Хангайн бүсчлэлд гадаргын усан сүлжээ ихэнхдээ хөгжсөн байдаг. Говийн бүсүүдэд гадаргын усан сүлжээ байхгүй. Ашиглалт, хэрэглээ нь газрын доорх усаар хийгддэг. Нийт нутаг давсгэрийн хэмжээнд нөөц жигд бус тархалттай, ашиглалт хэрэглээ нь нөөцөөс хамаарсан байдаг.Одоогийн байдлаар 360 гаруй нөөц нь батлагдсан ордыг хэрэглээд явж байна. Хүн амын унд ахуйн хэрэглээ нийт ус ашиглалтын 40-44 хувтай, ХАА, уул уурхай 43-44 хувьтай, Эрчим хүч 9-10 хувьд нь усны хэрэгцээ явагдаж байна. Үүнээс гадна бид хяналт шинжилгээн дээр судалгаа хийдэг. Усны нөөцийг яаж арвижуулах, зохистой хэрэглэх гэдэг дээр тодорхой ордууд дээр хяналт шинжилгээний монеторингийн цооногуудыг суурьлуулж, тэрнийхээ дагуу онлайн, офлайн шугамаар тухайн цооногуудынхаа түвшин бууралт, усны  нөөцийн чанар зэргийг хянаж ажиллаж байна” гэв.

Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.