Л.Мөнхтүшиг: Сөүлийн нислэгийг энэ сардаа гурав байсан бол дөрөв болгож нэмэгдүүлсэн
УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ УОК-ын даргын баталсан есдүгээр сард хийгдэх тусгай үүргийн нислэгт нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Өнөөдрийн байдлаар нутаг буцах хүсэлтэй 11800 иргэн байгаа аж.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л. Мөнхтүшиг: “ Энэ сард бид урьдчилсан байдлаар 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан. БНСУ-д байгаа иргэдийн тоо ялангуяа нутаг буцах хүсэлтэй байгаа иргэдийн тоо тогтмол нэмэгдэж өнөөдрийн байдлаар 5 мянгад хүрсэн байна. Тиймээс энэ нөхцөл байдлыг харгалзаж есдүгээр сарын 21-ны өдөр Токио хотруу үйлдэхээр төлөвлөж байсан нислэгийн оронд Сөүл хот руу нислэг үйлдэхээр болсон. Японд байгаа иргэдийн хувьд хэдийгээр нутаг буцах хүсэлтэй  700 гаруй иргэд байгаа боловч яг есөн сардаа багтан яаралтай буцах хүсэлтэй тун цөөхөн хүн байсан учраас тухайн нислэгийг хойшлуулаад аравдугаар сард шилжүүлнэ гэсэн урьдчилсан шийд гаргасан. Үүнтэй холбоотойгоор Сөүлийн нислэгийг энэ сардаа гурав байсан бол дөрөв болгож нэмэгдүүлсэн.

Мөн тусгаарлах байрны бололцоог нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор есдүгээр сарын 16-ны өдөр Сөүл хот руу нэмэлт транзит нислэг үйлдэхээр шийдвэр гарсан. Энэ нислэгээр Сөүлээс буцах тасалбар нь хүчинтэй иргэдийг түлхүү хүлээн авна гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүний дагуу бид Америкт байгаа ЭСЯ, Австрали болон бусад бүс нутагт байгаа ЭСЯ-нд иргэдийн мэдээллийг нэгтгэн тун ойрын хугацаанд баталгаажуулан хүргүүлэх гэж байна. Ингэснээр бид энэ сард 12 нислэг байсныг 13 болгож нийт 3380 орчим иргэнийг эх оронд нь авч ирэхээр болж байгаа” гэв.

Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.