ААН-үүдээ дэмжих төрийн бодлогод ''Алтан тариа'', ''Талх чихэр'' компаниуд үнээ нэмж хариу барив
Дэлхий даяар тархсан цар тахлаас Монгол Улс урьдчилан сэргийлэх боломжит бүхий л арга хэмжээг авч буй.  Төр эдийн  засгаа дэмжих, аж ахуйн нэгжүүдийг хүндрэлээс гаргахын тулд зургаан сарын хугацаанд ААН, компаниудын НДШ-ийг бүрэн тэглэх, дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл мөн зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй, дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-ийг орлогын албан татвараас бүрэн чөлөөлөх гэх мэт боломжит бүхий л арга хэмжээг авч байгаа. 

Гэтэл шинэ стандарт нэвтрүүлэх далимаар үнээ нэмсэн аж ахуйн нэгжүүд байна. Бүр тодруулбал "Талх чихэр" ХК-ийн зүссэн талх 100-200 төгрөгөөр нэмжээ. Нийслэлийн иргэдийн гол хэрэгцээ болсон талхны үнийн нэмэгдэлд иргэд бухимдан, ШӨХТГ-д хандсан байна. Мэдээж тус газраас уг үнийн нэмэгдлийг үндэслэлгүй хэмээн үзэж байгаа юм. Харин “Талх Чихэр” компанийнхан энэхүү үнийн нэмэгдлээ шинэ стандартад шилжиж байгаа хэмээн тайлбарласан байх. Цар тахалтай холбоотой төрөөс ажлын байрыг хадгалахад ААН-үүдийг хангалттай дэмжсээр байна. Гэтэл хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болсон талхны үнийг нэмчихээд шинэ стандарт нэвтрүүлсэн гэх тайлбар өгөөд сууж байдаг үндэсний үйлдвэрлэгч ААН байгаа нь харамсалтай. ШӨХТГ-аас ISO стандартад шилжих нь үнэ нэмэх үндэслэлтэй шалтгаан биш. Тоног төхөөрөмж шинэчлэх нь байгууллагын дотоод асуудал гэдгийг тодотгоод байна. 

Мөн гурил үйлдвэрлэгчид Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамтай үнэ нэмэхгүй байх бодлогын гэрээ  байгуулсан. Гэтэл “Алтан тариа” компани мөн л бүтээгдэхүүнийхээ үнийг 30-330 төгрөгөөр нэмсэн байх юм. Ийнхүү хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүнүүд чимээгүй үнээ нэмж эхлээд байна. 

Засгийн газраас цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх зорилгоор багц арга хэмжээг хэрэгжүүлж байна. Гэтэл ийн Үндэсний үйлдвэрлэгч ААН-үүд үнээ нэмж хариу барив. 
 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Erdenee 2020-09-09 10:41:01
    Jenkogiin kompani hynii hooloigoor davdaga gol buteegdehuunii kompaniig avchihsan uls orniig urund oruulahad mash ih nuluulsun hyn Iim hyniig deeree zalsan bid...
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • jenco 2020-09-08 01:39:04
    genco giin companiud bna
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-09-08 01:34:34
    Хуулийн дагуу эдгээр компаниудад хатуу арга хэмжээ авах хэрэгтэй.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах