Агаар дахь хорт бодисуудын хэмжээ 2012 онтой харьцуулахад  40 хүртэл хувиар буурчээ
Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд барьж, улмаар цахилгаан болон хийн халаагуурын хэрэглээг өсгөх, утаа их гаргадаг уурын зуухуудыг халж эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэх мэт төрийн байгууллагуудыг төвлөрсөн халаалтад холбох, гэр хорооллыг орон сууцжуулах, нийтийн зорчигч тээврийн шинэ төрлийн үйлчилгээ нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийг хийн түлшинд шилжүүлэх, боловсруулсан түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг хөрөнгө, хугацаа шаардсан ажлууд эхнээсээ үр дүнд хүрч байна.

Ирэх сард Амгалангийн дулааны станц ашиглалтад орж, ДЦС-уудад хийж буй өргөтгөл шинэчлэлт удахгүй дуусна.Нам даралтын усан халаалтын зуухуудыг төвлөрсөн дулаанд холбож, хуучирсантехнологийг нь шинэчилж байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан тээврийн хэрэгслүүд нэмж ашиглаж байна.Орон суужжуулалт, бүтээн байгуулалтын ажлууд хуваарийн дагуу үргэлжилж байна.Бодлогын хувьд, эрчим хүчний хэмнэлтэт бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжүүдийг татвараас чөлөөлж, цахилгааны төлбөрийг шөнийн цагаар 50 хувь хөнгөлж байна.

Зорьсон үр дүнд жинтэй нөлөөлөхдээрхтомоохон ажлуудын гүйцэтгэлийг хүлээж суулгүй богино хугацаанд ахиц гаргахын тулдгэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан зуухаар үе шаттай хангаж байгаа билээ.Өнгөрсөн хугацаанд нийслэлийн 157 мянган өрхөд бүрэн шаталттай сайжруулсан зуух нийлүүлсэн, энэ жил нэмж 16 мянган зуух борлуулна. Ингэснээр гэр хорооллын өрхийн 80 гаруй хувь нь утаа бага гаргадаг зуухтай болно. Сайжруулсан түлш нийлүүлэх хувийн хэвшлийн үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлж, энэ жилийн тухайд агаарын бохирдлын гол бүс Баянгол дүүргийн айл өрхүүдэд ийм түлш нийлүүлнэ гэж Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн эдгээр төсөл хөтөлбөрийн үр дүнд агаар дахь хорт бодисуудын хэмжээ 2012 онтой харьцуулахад 40 хүртэл хувиар буурсан ч стандартад заасан хэмжээнээс их хэвээр байна.
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • abto 2014-10-04 06:58:22
    agaar orchiniig hamgiin ih bohirduulj toos shoroo uusgedeg abto mashiniig hot orchind hyazgaarlalttai zorchuulya.
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Бас 2014-10-04 06:47:05
    40 хувь буурсан гэнэ үү. Яаж тооцохоороо тэгдэг юм бол доо. Зун өвөл хоёрыг харьцуулсан юм болов уу даа.
    27.123.213.4
    Мэдэгдсэн Хариулах