Б.Баяраа: УБТЗ нийгэмлэгт ажлын байрны дарамтын асуудал их байдаг
Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлээс  “Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдах газрын дарга нар ажилчдаа ялгаварлан гадуурхаж, хамтын гэрээний дагуу ажиллахгүй, дарамт шахалт үзүүлж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэтгэвэр буруу тогтоож, хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж олгохгүй байгаа тул одоогоор таван хүн тэтгэврээ буруу тогтоолгосон асуудлаар УБТЗ-ын холбогдох хүмүүсийг шүүхэд өгөхөөр болжээ.

Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа: “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйд тавих арга барилаа сайжруулахдаа дутуу ажилладаг. Хувь хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалахад ахиц дэвшил гаргахгүй байна. УБТЗ нийгэмлэгт ажлын байрны дарамтын асуудал их байдаг. Хүний эрхийн үндэсний комиссоос зөвлөх хүн ажиллаж байгаа ч дарамт шахалт үзүүлж буй хүмүүсээ хамгаалж, нам улс төр, танил талыг харгалзан ханддаг. Жирийн ажилчдын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилласан хугацааг нь багасгадаг. Хамтын гэрээг байгуулахдаа хоёр талаараа байгуулдаг. Гэтэл цуцлахдаа нэг тал нь цуцалж байна гэдэг маань түншлэлийн зарчмаар харах юм бол бохир асуудал. Ялангуяа цар тахлын үеэр ингэж цуцална гэдэг үйлдвэрчнийхээ байгуулллагыг боомилж байгаа хэрэг. Эд нар жагсаж, цуглаж чадахгүй, энэ үед нь ингээд зогсоочихъё гэж хамтийн гэрээг нэг талаас цуцалж байна. Ажилчдын эрх ашгийн төлөө явдаг байгууллагаа таслан зогсоож байгаад захиргааны аргаар ажлаа явуулдаг нь байж болохгүй зүйл юм.Тиймээс  бид тулгарч буй асуудлуудыг шүүх,хуулийн байгууллагаар шийдүүлэх болно. Зарим нэг асуудалдаа бид эрх биш тохиролцож ойлголцох байлгүй дээ” гэв.
                                                                                                                 
Б.Сувдаа             
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн  2020-09-07 08:39:27
    Мэдлэг, чадваргүй удирдах ажилтанууд ажлын байрны дарамт үзүүлж байгаа байх. Ийм удирдах ажилтныг зайлууоах хэрэгтэй. ТЗ-ын тээвэр, аюулгүй байдалд хортой.
  • зочин 2020-09-07 08:08:55
    ах дүү төрөл садан олон байдагтай холбоотой дарамт маш их байдаг шүү холбогдох газрууд арга хэмжээ авч чалахгүй л байгаа энэ үнэн