А.Амбасэлмаа: 421 хүний шинжилгээ сөрөг гарлаа
Эрүүл мэндийн яамнаас коронаюируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Тус халдвараар дэлхийд 26,8 сая хүн өвчилж, 889 мянган хүн эндсэн байна. Сүүлийн гурав хоногийн хугацаанд коронавирусын  875 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 17 мянга гаруй хүн нас баржээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “Есдүгээр сарын 6-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 421 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 14 хүэ эмчлэгдэж байна. Үүнээс найман хүний биеийн байдал хөнгөн, зургаан хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.

Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.