“Арми 2020” тэмцээнд ОХУ түрүүлэв
ОХУ-ын танкийн батальоны баг өнгөрсөн бямба гаригт Москва мужийн  хээрийн сургаолтын талбайд болсон “Арми 2020” олон улсын танкийн тэмцээнд түрүүлсэн байна. Энэ төрлийн уралдаанд танкчид буудлага болон байлдааны машиныг жолоодох ур чадвараа харуулдаг тэмцээний үеэр ОХУ-ын III багийн механикч, жолооч гурав дахь тойрогт хурдаа нэмсэн нь  шийдвэрлэх ялалтыг авчрахад нь нөлөөлснөөр нэг цаг 28 минут 50 секундэд даалгавраа гүйцэтгэж дуусчээ. Тэмцээний хоёрдугаар байрт нэг цаг 29 минут, 29 секундэд даалгавраа хийж дуусгасан БНХАУ,  дараагийн байрт Белорусс улсын үндэсний багийнхан оржээ. Харин Азербайжаны танкчид нэг цаг 54 минут 22 секундэд даалгавраа дуусгаснаар IV байрыг эзэлсэн байна. Энэ удаагийн “Арми 2020” олон улсын тэмцээнд Африк, Ази, Европын 16 орон оролцжээ. Үүнээс Катар, Конго, Өмнөд Осетийн болон Абхаз улс анх удаа оролцсон байна.



Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюнболд

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2020-09-07 04:52:53
    Teneg muu dopingiin Ivanuud! Ene temtseen gene hun alahayn tuluu beltgel hiideg Putin nuu Zaik!
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах