Ebarimt системээр хэн ногдол ашгаа авах боломжтой вэ?
Цахим төлбөрийн баримтын систем /ebarimt/-ээр дамжуулж “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаатай иргэдийн ногдол ашиг хүлээн авах дансыг баталгаажуулах, мэдээлэл түгээх үйл ажиллагааг “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн төв” УҮГ хамтран зохион байгуулж байна.

Ebarimt системээр хэн ногдол ашгаа авах боломжтой вэ ?

Үнэт цаасны компанид арилжааны банкны данс бүртгүүлээгүй иргэд авах боломжтой. Гэхдээ тухайн иргэний хувьд онлайнаар болон өөрт ойрхон, бөөгнөрөл үүсэхээргүй үнэт цаасны компанид дансаа нээлгэх эрх нь бүрэн нээлттэй байгаа юм. Үнэт цаасны компанид хувьцааны данс нээлгэснээр иргэн та цаашид бүх төрлийн хөрөнгийн зах зээлийн хувьцаатай холбоотой үйл ажиллагаанд оролцогч байх боломжийг өөртөө бий болгож байна гэсэн үг юм.

Нэгэнт хувьцааны данстай, арилжааны банкны дансаа үнэт цаасны компанид бүртгүүлсэн иргэдийн хувьд тэрхүү дансаараа дамжуулан ногдол ашгаа авах юм. Дансаа нээлгэж амжаагүй иргэд цахим төлбөрийн баримтын систем /ebarimt/-аар дамжуулан хүсэлт гаргаснаар таны бүртгэлтэй банкны дансанд ногдол ашиг олгогдоно.


 
Харин  18-аас доош насны иргэд www.ebarimt.mn cайтад хандаж шинээр бүртгэл үүсгэхэд хүүхдийн мөнгө хүлээн авдаг банкны данс автомаар холбогдох бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг авах асуулгыг баталгаажуулсанаар та ногдол ашгаа хүлээн авна.

 Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.