М СИ ЭС, Улаанбаатар гурил, Атар өргөө, Талх чихэр компанийн түгээлтийн машинууд шаардлага хангаагүй гэв

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, АТҮТ хамтран нийслэлд ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг 17 аж ахуйн нэгж байгууллагын түгээлтийн тээврийн хэрэгслүүдийн утааны тортогжилтын хэмжээг шалгаж байна. 

Нийт 281 түгээлтийн тээврийн хэрэгслийг шалгахад 207 нь утааны тортогжилтийн хэмжээ, стандартын шаардлага  хангаагүй байна.  Тухайлбал, Тэнгэрийн хишиг ХХК-ийн 6 , Алтан жолоо импекс ХХК-ийн 10, Айс Марк ХХК-ийн 21, БСБ ХХК-ийн 13, Гацуурт ХХК-ийн 6, Арвайн үндэс ХХК-ийн 6, М СИ ЭС Кока Кола ХХК-ийн 69, Милко ХХК-ийн 21, Баттрейд Си ХХК-ийн-5, Улаанбаатар гурил ХХК-ийн-6, Атар өргөө ХК –ийн 13, Талх чихэр ХХК-ийн 31 түгээлтийн тээврийн хэрэгсэл  утааны тортогжилт стандартад нийцээгүйг албаныхан хэлж байна. 

Хяналт шалгалт үргэлжилж байна.

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-09-07 06:23:28
    талх чихэр түгээлтийн машинуудаа шинэчлэмээр юмаа. ер нь л муу машинууд явж байдаг юм
    162.158.167.15
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-09-05 05:50:24
    Тэгвэл дотор нь байгаа бүтээгдэхүүнүүд нь тоос тортогтой, бохирдсон гэсэн үг үү? Болгоомжилмоор л юм байна.
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Od 2020-09-05 00:05:38
    Ger utaa ni teeverlej yvaa buteegdehuundee nevchihgui gesen batalgaa baihgui shuu!
    162.158.166.120
    Мэдэгдсэн Хариулах