10 настай Н.Содбилэг хүү номныхоо орлогоос 500 000 төгрөг хандивлалаа

Наранбаатарын Содбилэг БЗД-ийн “Төгс дэлгэрэх” ЕБС-ийн 5в ангид сурдаг. Тэрээр цахим хичээлийнхээ хажуугаар чөлөөт цагаараа хүүхэд, багачуудад зориулан үлгэрийн ном бичиж эхэлжээ.

 Өөрийн зохиосон үлгэрээ “Ухаант мэргэн” нэртэйгээр цувралаар хэвлүүлэн “Аз хур”, “Мир” номын дэлгүүрүүдэд худалдаалсан байна.

Тэрбээр өнөөдөр номныхоо орлогоос Улсын Онцгой комисст 500 000 төгрөгийг аавын хамт ирж гардууллаа.

Н.Содбилэг хүүгийн зохиосон “Ухаант мэргэн” ном нь 5 боть бөгөөд хоёр нь үлгэрийн, гурав нь комик хэлбэрээр бүтээгдсэн. Үлгэрийн ном нь 9900, комик ном нь 5500 төгрөгөөр худалдаалагддаг гэдгээ энэ үеэр танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine