Голомт банкны харилцагчид “Next Electronics”-оос хөнгөлөлттэй худалдан авалт хийх боломжтой боллоо

Голомт банк харилцагчдадаа зориулан “Next Electronics” цахилгаан барааны сүлжээ дэлгүүрээс бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг зах зээл дэх хамгийн бага буюу сарын 1.25 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжийг олгож эхэллээ. Энэ оны 10 дугаар сарын 3 хүртэл үргэлжлэх уг хөнгөлөлттэй зээлэнд хэрэглээний зээлийн шалгуур хангасан бүх харилцагч хамрагдах боломжтой.

Үүгээр зогсохгүй Голомт банкны бүх төрлийн картаар “Next Mebel” тавилгын дэлгүүрээс хүссэн бараа бүтээгдэхүүнээ энэ оныг дуустал 3 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахыг танд санал болгож байна. Үүний тулд “Next Mebel”-ээс худалдан авалт хийхдээ Голомт банкны дебит, кредит дурын картаа ашиглахад л хангалттай. 

Голомт банкны харилцагч та “Next Electronics” сүлжээ дэлгүүрийн бүх салбараар үйлчлүүлэхдээ дээрх хөнгөлөлтүүдийг эдлэн худалдан авалт хийгээрэй.
 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утасны дугаар:

Next Electronics: 7719-1919, 7719-9999

Голомт банк: 1800-1646 

Бусдад түгээх
  • gplus