Цагдаагийн алба хаагчид сургалтанд хамрагдлаа

Цагдаагийн алба хаагчид Бүгд найрамдах Турк улсын Цагдаагийн академ, Туркийн олон улсын хамтын ажиллагааны агентлаг /ТИКА/-аас зохион байгуулсан “Мэргэжлийн сургалтын дүгнэлт, шинжилгээ” сэдэвт сургалтанд оролцоод ирлээ.

Сургалтын явцад Туркийн цагдаагийн академи, Нохойн сургалтын төв, Тусгай ажиллагааны газар, Хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын академи/TADOC/, ЦЕГ-ын шуурхай удирдлагын штабын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагаатай танилцсан юм.

Туркийн цагдаагийн байгууллагын боловсон хүчнүүдийг хэрхэн бэлтгэдэг, төгсөөд ажиллаж байгаа алба хаагчдад давтан болон мэргэшүүлэх сургалтыг хэрхэн зохион байгуулдаг, сургалтын үр дүнг хэрхэн үнэлж дүгнэдэг талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцож, тэргүүн туршлага судлаж ажилласан нь үр дүнтэй боллоо.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.