Уурхайд амиа алдсан хүний тоо 301-т хүрчээ

Тавдугаар сарын 13-нд Туркийн баруун хэсгийн Манис мужийн Сомагийн уурхайд гарсан дэлбэрэлт болон түүнийг дагалдсан гал түймэрт амиа алдсан хүмүүсийн тоо 301-т хүрээд байна. Өнгөрсөн баасан гаригт аврагчид хоёр уурхайчны цогцсыг олжээ. Харин 485 уурхайчныг аварч чадсан байна. Туркийн Эрчим хүчний сайд Танер Йылдыз “Газар доор уурхайчин үлдээгүй” гээд аврах ажиллагааг зогсоосныг мэдэгджээ. Дэлбэрэлтийн шалтгааны талаар ярихад эрт байна хэмээн Йылдыз онцлов.

Уурхайн дэлбэрэлтээс болж тус улсын олон хо­тод эсэргүүцлийн жаг­саал болоод байна. Жаг­сагчид уурхайн осолд Засгийн газрыг буруут­гаад байгаа аж. Тавдугаар сарын 16-нд Сома хотод жагсагчдыг тараахад цагдаа нар нулимс асгаруулагч ашиглажээ. Туркийн Ерөнхий сайд Режеп Эрдоганы зөвлөх осол болсон газарт нэгэн жагсагчийг өшиглөсөн дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан нь хүмүүсийн бухимдлыг ихээр төрүүлээд байна.

М.ХҮСЛЭН
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.