
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ есдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу өнөөдөр 08:40 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Улаанбаатараас хөөрсөн.
Гэвч Сөүл хотын цаг агаараас ( Maysak далайн хар салхи ) шалтгаалан Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-7302 дугаартай нислэг хойшлогдсон байна.
Иймээс Сөүл хотоос ирэх иргэдийн бүртгэл 18:00 цагт эхэлж, 22:00 цагт агаарын хөлөг хөөрөх болохыг мэдэгдэж байна хэмээн Монгол Улсаас Сөүл хотод суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Тус онгоцоор 265 иргэн эх орондоо ирнэ. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-53, өндөр настан- асран хамгаалагчтай 35, жирэмсэн- асран хамгаалагчтай 35, эрүүл мэндийн шалтгаантай-27, хөгжлийн бэрхшээлтэй-9, бусад шалтгаантай-106 иргэн байна.
С.Цог