Хятадын цагдаагийн 19 ажилтныг авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд албан тушаалаас нь чөлөөлөв
Харбин хотын цагдаагийн 19 ажилтныг авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд шийтгэл оногдуулжээ. Тэднийг Коммунист намаас хөөн албан тушаалаас нь чөлөөлж, хууль тогтоомжийг ноцтой байдлаар зөрчсөн хэргээр шалгаж байна.

Улсын аюулгүй байдлыг хангах байгуулагын орон нутаг дахь салбарын удирдах албан тушаалд ажиллаж байсан хүмүүсийн ихэнх нь хээл хахууль авах, бизнест хувийн хөрөнгө оруулалт хийх, данс бүртгэлийг санаатайгаар устгах, хувьдаа ашиг олох зорилгоор эрх мэдлээ урвуулан ашиглах, галт зэвсэг хууль бусаар эзэмших зэрэг хууль бус үйлдэлд холбогдоод байна.

Харин доод албан тушаал хашиж байсан хүмүүсийн хувьд орон нутгийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлтэй хамтран биеэ үнэлэлт, мөрийтэй тоглоом, дээрэм, айлган сүрдүүлэлт, луйврын үйл ажиллагаа хийх зэрэг гэмт хэрэгт оролцсон, зохион байгуулсан асуудлаар баривчлагджээ.

Дээрх арга хэмжээ нь Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төр, эрх зүйн хорооноос энэ оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс эхлүүлсэн үндэсний хэмжээний кампанит ажлын нэг хэсэг юм. Уг кампанит ажил нь улс төр, шүүхийн системээс гадна цагдаа, шорон, аюулгүй байдлын байгууллагуудыг хамарч байна.

Эх сурвалж: globaltimes.cn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-09-02 14:35:54
    Манайд бол хуулийн бүх байгуулга нь тэр чигээрээ авилгал,МАНАНгийн сүлжээ.