Савхны үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоолоо
Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Сүхбаатар сумын нэгдүгээр багт үйл ажиллагаа явуулж байсан “Баянсүмбэр хайрхан” ХХК-ний савхны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоолоо.

 
Энэ оны зургаадугаар сард аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийгдсэн шалгалтаар тус үйлдвэр нь ажиллагсдын эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, төлөвлөгөө байгаа эсэх нь тодорхойгүй, мод бэлтгэлийн гүйцэтгэл болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тайланг гаргаж ирүүлдэггүй зэрэг зөрчил илэрсэн тул зөрчлийг арилгах хугацаатай албан шаардлага өгчээ. Гэвч тус компани албан шаардлагын биелэлтийг ирүүлээгүй, зөрчлийг арилгаагүй тул 08.31-ны өдрөөс эхлэн үйл ажиллагааг нь түр зогсоож, тоног төхөөрөмжийг лацадсан байна.
Хяналт шалгалт үргэлжилж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол инженер 2020-09-02 08:59:13
    Анхандаа энэ үйлдвэр тавилга хийхээр байгуулагдаад дараа нь сүхний иш хийж нэг хэсэг үзээд сүүлдээ савх хийдэг болсон удахгүй шүдний чигчлүүр нь дээр юм бн гэсн...
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • мнгл 2020-09-02 06:42:34
    МХГ г татан буулгах хэрэгтэй
    162.158.166.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-09-02 06:23:15
    Нэг машин түлээний модоор монгол улсын хэдэн жилийн хэрэгцээг хангах савх үйлдвэрлэнэ. Энэ маягаар монголд үйлдвэрлэл хэзээ ч хөгжихгүй.
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2020-09-03 00:13:25
      savhiig zovhon zaluu hus mod shilj hiideg, deer n ene kompani hyatad ruu exportlodog, hyatad ezentei. hyatadiin heregtseeg hangah hus mod Mongold baihgui.
      172.69.45.135
      Мэдэгдсэн Хариулах