Хоёр тэрбумын хадгаламжтай СЕХ дарга П.Дэлгэрнаран
 

Ээлжит бус чуулган өнгөрсөн долоо хоногт  хаалтаа хийсэн. Уг чуулганаар хэлэлцсэн нэг асуудал бол СЕХ хорооны дарга, нарийн бичгийн даргыг томилох асуудал юм. Учир нь СЕХ-ын хорооны дарга Ч.Содномцэрэн тэтгэвэрт гарах нас нь болсон тул ийнхүү орон нутгийн сонгуулийн өмнөхөн үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Түүний ажлын П.Дэлгэрнаран хүлээн авсан юм. 

 Пүрвээгийн Дэлгэрнаран нь улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Улсад 32 жил ажилласнаас төрийн албанд 7 жил ажиллаж байгаа.  Эдүгээ Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст ахлах референтээр ажилладаг, төрийн жинхэнэ албан хаагч. Төрийн албанд удирдах албан тушаал хашиж байсан, мэргэжлийн өндөр мэдлэг, боловсрол, мэргэжлийн ур чадвар, удирдах ажлын дадлага туршлагатай нэгэн хэмээх танилцуулгатай. Тэгвэл улсад насаараа ажилласан СЕХ-ны шинэ дарга П.Дэлгэрнарангийн хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя. 

Тэрбээр жилийн 70 гаруй сая төгрөг олж байгаагаа 2018 оны ХОМ-доо мэдүүлжээ. 400 сая төгрөгийн өртөг бүхий хоёр орон сууцтай, 328 сая төгрөгийн хоёр автомашинтай, 30 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Түүний ХОМ-оос анхаарал татах зүйл бол түүний дансан дахь мөнгөн хөрөнгө. Тэрбээр хоёр тэрбум 471 сая төгрөгийн хадгаламж, 460 сая төгрөгийн авлагатай.  Билэг аривжих ХХК, Сүмт өргөө ХХК, Булгат мөрөн ХХК, ДДББ ХХК гэх компаниудтай. 

Ийнхүү хэтэвч зузаантай нэгэн эрхэм СЕХ-ны даргын үүрэгт албыг хаших нь. Түүнийг ирэх аравдугаар сард зохион байгуулагдах орон нутгийн сонгууль хүлээж буй. Нэг үгээр шинэхэн дарга энэ сонгуулиар СЕХ-ны даргаар ажиллаж чадах эсэхээ үнэлүүлнэ. 



О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2020-09-04 05:28:59
    Xudlaa medeelel baina
  • Зочин 2020-09-03 23:39:02
    Ай хөөрхий, далд аргаар хөрөнгөжсөн ийм л хүмүүс өндөр албанд тушаалд очих юм даа. Түүнийг шударга ажиллана гэж хэн итгэх юм бэ.
  • Zochin  2020-09-03 04:47:46
    Tarhinii turaaltai shunaliin tulam nuudaar duurlee yamar ye irchvee
  • zochin 2020-09-02 11:18:42
    Ene luivarchdiig hen demjeed bna.orosiin nafiyd iimerhuu luicarchdiig shuud buuddag.edgeer avilgach luivarchdiig zailuulaach.
  • zochin 2020-09-02 07:46:57
    Tord 7 jil ajillaad l tiim ikh khorongo bosgono gej yy
  • Зочин 2020-09-02 05:49:53
    Тархины тураалтай хүмүүсийг гаргаад ядаж 1 түвшин дээр болгооч
  • ? 2020-09-02 05:12:49
    Одоо цагийн байдаг л нэг чувак байна шдээ! Хараваас зөв хүн биш ээ!?
  • бат 2020-09-02 03:45:05
    Ийм их хөрөнгийг яаж бий болгов? Цалин лл ав биш. Тэгээд төрд 32 жил ажилласан гэх Бүх насаараа шахуу
  • О.Онон хариуцлагаа дааж чадах уу 2020-09-02 03:09:25
    Олон олон жил хамт ажилласны хувьд наад хүнд чинь 5 сая төгрөгний ч хадгаламж байхгүй нэдгийг мэднэ. О.Онон гэдэг хүн яагаад цуурхал тарааж байна.
  • ХУУЛЬЧ  2020-09-02 03:01:37
    ИХ ХӨРӨНГӨТЭЙ ХҮН НАМЫН ЭРХ МЭДЭЛД ОРДОГ БИЧИГДЭЭГҮЙ ТОГТОЛЦООГ МАН,АН, БИЙ БОЛГОСОН ХОЙНО ДАРГА БОЛОХ НЬ АРГҮЙ ДЭЭ ,,,,,ХАРИН ЯАЖ ХӨРӨНГӨЖСӨН НЬ НУУЦ ШҮҮ,,,