46 сургуулийн 113 автобус сургуулийн хүүхэд тээвэрлэх зөвшөөрөл авлаа
Ерөнхий боловсролын сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилд хүүхэд тээвэрлэх автобуснуудын техникийн шаардлага, тээвэрлэлтийн нөхцөл хангасан байдалд “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Автотээврийн тухай”, “Агаарын тухай”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулиудын хэрэгжилт, “Замын хөдөлгөөний дүрэм”, “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих шаардлага” MNS6440:2014, “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2011 улсын стандартуудын мөрдөлтийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн боловсролын газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар хамтран 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдрүүдэд шалгалаа.
 
Шалгалтанд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын “Бүртгэлийн сан”-д бүртгэлтэй 51 /төрийн 25, төрийн бус 21/ сургуулийн 134 дунд багтаамжийн автобус хамрагдахаас 46 сургуулийн 113 автобус буюу 84.3% нь хамрагдан тэнцэж, сургуулийн хүүхэд тээвэрлэх зөвшөөрлийг авлаа.
 
Шалгалтанд хамрагдсан автобусны жолооч нарт автобусны техникийн шаардлага, тээвэрлэлтийн нөхцлийг бүрэн хангаж ажиллахын зэрэгцээ коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор автобусны салхины шил, бүхээгийн дотор талын бүх гадаргуу болон зорчигчийн бариул, суудлын бариул, суудлын бүрээсийг сайтар угааж цэвэрлэсний дараа жавелионы уусмалаар халдваргүйжүүлэх, нөөц суудлын бүрээстэй болох, сурагчдыг амны хаалтаа тогтмол зүүхийг шаардах, гар ариутгах уусмал болон коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг автобусны бүхээгт зорчигчдод ил харагдахуйц газарт байрлуулах талаар үүрэг өглөө.


НМХГ
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.