Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе
Өнөөдөр есдүгээр сарын 1. 2020-2021 оны хичээлийн жилийн анхны өдөр. Хүүхэд бүрийн хоног тоолон, сэтгэл догдлон хүлээдэг баярт өдөр. 

Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас сургууль цэцэрлэгүүд хичээлийн жилийн нээлтээцомхон хүрээнд, тусгай журам, дүрмийн хүрээнд хийж байна. Тодруулбал, өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд 2020-2021 оны хичээлийн жилийг эхлүүлж байгаатай холбогдуулан есдүгээр сарын 1-ний өдрийн хичээл сургалтын нээлтийн үйл ажиллагааг уламжлалт хэлбэрээр зохион байгуулахгүй байхыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зөвлөж байна.

Тус зөвлөмжид, Сургалтын байгууллага бүр хичээлийн жилийн нээлтийг медиа, контент хэлбэрээр байгууллагын албан ёсны цахим хуудас, пэйж хуудас, дотоод сүлжээгээр зохион байгуулах нь зүйтэй. Нээлтийн үйл ажиллагааны медиа, контентыг суралцагчдын нас сэтгэхүйд тохирсон, суралцах хүсэл эрмэлзэл төрүүлэхүйц, багш, ажилтан, эцэг эхчүүдийг онцгой нөхцөл байдлын үед үр дүнтэй хамтран ажиллахыг уриалсан агуулга бүхий сонирхолтой, бүтээлч хувилбараар бэлтгэхийг зөвлөжээ.

 Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 83.2 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж байгаа бол 1 сая гаруй хүүхэд, залуус танхимын болон танхимын бус хэлбэрээр хичээлдээ орж байна. 

Ийнхүү хязгаарлалт, хариуцлага дүүрэн шинэ хичээлийн жил эхэллээ. Хүүхэд багачууд маань эрүүл саруул, хөгжил баясалтай, сурч мэдэх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн, багш нар маань сэтгэл өөдрөг, амжилт бүтээл арвинтай байхыг хүсэн ерөөе. 

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.