1072 хувьцааны ногдол ашгийг тараахын тулд ЗГ-ийн шийдвэрийг хүлээж байна
"Эрдэнэс-Тавантолгой" компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу ногдол ашиг  1072 хувьцааг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн тухай мэдээлэл цахим орчинд тархаж байна.

 Үүнтэй холбогдуулан Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс тодруулахад “Энэ сарын 24-нд "Эрдэнэс Тавантолгой" компаниас 79,8 тэрбум төгрөгийг сүүлийн байдлаар шилжүүлсэн. Ингэснээр нийт  179 тэрбум төгрөг бүрдэж байгаа юм. Эхний ээлжинд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжинд данстай нэг сая 800 мянган иргэн байна. Үүнээс 839 мянга 529 иргэн дансаа баталгаажуулсан байгаа. Дансаа баталгаажуулсан иргэдийн бичилтийг өнгөрсөн баасан гарагт хийгээд дууссан. Бичилт хийгдсэн гэдэг нь тараагдаж эхэлсэн гэсэн үг биш. Одоо Засгийн газраас иргэдийн дансанд мөнгө олгож эхлэх шийдвэр гаргахтай зэрэгцэн Төрийн сангаас иргэдийн данс руу шилжүүлж эхэлнэ. Тэгэхээр үлдсэн иргэд мэдээллээ баталгаажуулж байж мөнгөө авна” хэмээн мэдэгдлээ. 

"Эрдэнэс-Тавантолгой" компани нэгж хувьцааны мөнгийг 90 төгрөг байхаар тооцсон. Гэхдээ үүнээс Монгол Улсад мөрдөгдөж буй татварын хуулийн дагуу 10 хувийн татвар авч, иргэдийн гар дээр очих нэгж хувьцаа нь 80 төгрөг болох юм. 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Р 2020-08-31 13:20:22
    Монголын ард түмэн минь Оюу толгойн гэрээг цуцалж баялагтаа эзэн болох юмсан.
  • Бат 2020-08-31 06:23:28
    Засгийн газрын шийдвэр хүлээх бус з/г шаардаж байх бус уу