СЕХ-ны даргаар П.Дэлгэрнаранг, нарийн бичгийн даргаар Д.Даваа-Очирыг томиллоо
    ​Улсын Их Хурлын 2020 оны ээлжит бус чуулганы наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар   “Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хорооны дарга, нарийн бичгийн даргыг Хорооны гишүүдийн дотроос Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилно” гэж заасан байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар саналаа танилцуулав.

Тэрбээр Сонгуулийн ерөнхий хорооны даргаар тус хорооны гишүүн Пүрвээгийн Дэлгэрнаранг томилуулах саналаа танилцуулсан. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Пүрвээгийн Дэлгэрнаран нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 56 настай. Улсад 32 жил ажиллаж байгаа бөгөөд үүнээс төрийн албанд 7 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай. 1989 онд ЗХУ-ын Москвагийн Цэргийн дээд сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. 1989-1990 онд Талх чихэр үйлдвэрийн хорооны дарга, 1990-1991 онд Улаанбаатар хотын Хөдөлмөрч залуучуудын эвлэлийн дэд дарга, 1991-1993 онд Улаанбаатар хотын Залуучуудын холбооны дарга, 1993-1995 онд Хүн ам, бодлого хөгжлийн яаманд ахлах түшмэл, 1995-1997 онд Улсын Их Хурал дахь намын бүлэгт зөвлөх, 1997-1999 онд “Прогоноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан, 1999-2000 онд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал, 2000-2003 онд Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, 2003-2005 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, 2007-2012 онд “Автобус 3” компанийн захирал, 2012-2013 онд Автотээврийн газрын дарга, 2012-2020 онд “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирал, захиралын зөвлөх, 2020 оны 08 дугаар сараас Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах референтээр ажиллаж байгаа төрийн туршлагатай албан тушаалтан болохыг Г.Занданшатар дарга онцоллоо.

П.Дэлгэрнаран нь төрийн удирдах албан тушаал хашиж байсан, мэргэжлийн өндөр боловсрол, мэдлэг, мэргэжилтний ур чадвар, удирдах ажилтны дадлага туршлага зэргийг харгалзан дээрх томилгооны саналыг танилцуулж байгаа гэв.



    Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар тус хорооны гишүүн Даваанямын Даваа-Очирыг томилуулах саналаа мөн танилцуулсан. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Даваанямын Даваа-Очир нь 57 настай. 1982-1987 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академид эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгсчээ. 2005 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академид хууль зүйн ухааны докторын зэрэг,  2006 онд профессор цол хамгаалсан. Д.Даваа-Очир нь 39 жил төрийн албанд ажилласан. Д.Даваа-Очир нь 1981 оноос хойш 39 жил хуулийн байгууллагад ажилласан, туршлагатай нэгэн гэдгийг онцоллоо. Мэргэжлийн өндөр боловсрол, мэдлэг, мэргэшлийн ур чадвар, удирдах ажилтны дадлага туршлага зэргийг харгалзан Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар томилуулах саналтай байгаа гэв.

    Улсын Их Хурлын даргын дээрх саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулсан. Улсын Их Хурлын даргын санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат санал хэлсэн.

    Ингээд санал, хураалт явуулахад Пүрвээгийн Дэлгэрнаранг Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилохыг хуралдаанд оролцсон 68 гишүүний 62 нь дэмжсэн бол гишүүдийн 89.7 хувь нь дэмжсэн бол Даваанямын Даваа-Очирыг Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар томилохыг гишүүд 89.7 хувийн саналаар дэмжив. Ийнхүү гишүүд дэмжсэн тул “Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа. Улсын Их  Хурлын дарга тогтоолыг уншиж танилцуулсан юм.

С.Цог
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Рекет 2020-08-31 03:57:16
    Баттулга сонгуульдаа бэлтгэж байна даа.
  • Mongol er 2020-08-30 22:41:37
    Даваанямын Даваа-Очир нь 2006 онд профессор цол хамгаалсан. Tsoliig olgodog bolohoos hamgaaldaggui yum. Ali surguuli olgoson yum be?
  • kkk 2020-08-30 05:36:08
    Сонгуулийг будлиантуулсан, самарсан хүмүүсээ яах гэж байна. Зүгээр ингээд л явуулна гэж үү??? Бараг шагнаж байгаа юм биш үү.
  • kkk 2020-08-30 05:33:29
    УИХ-ын гишүүдийг сонгох хороог УИХ-ын гишүүд өөрсдөө байгуулна гэж юу байх вэ дээ. Нөгөө ашиг сонирхлын зөрчил энэ тэр юу болов оо. Шал балай юм.
  • Zochin 2020-08-29 03:39:40
    Delgernaran chin M.Enkhboldiin naiz bish biluu
  • ! 2020-08-29 02:45:45
    Баахан цагдаа нар сонгууль зохион байгуулах юм байна л даа!