СЕХ-ны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

СЕХ-ны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно гэсэн заалт бий. Энэ дагуу Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлэх тухай Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцууллаа.

Тэрбээр “Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Даваанямын Даваа-Очирыг СЕХ-ны гишүүнд нэр дэвшүүлж байна. Даваанямын Даваа-Очир нь эрх зүйч, хуульч мэргэжилтэй. Төрийн албанд 33 дэх жилдээ ажиллаж байна” гэлээ.

Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцууллаа.

-Нэр дэвшигч Жамсранжавын Болд: Цагдаагийн ерөнхий газрын дарга. Цагдаагийн хурандаа цолтой, хуульч мэргэжилтэй. Төрийн албанд 37 дэх жилдээ ажиллаж байна.

 -Нэр дэвшигч Пүрвээгийн Дэлгэрнаран: Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст ахлах референт. Улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Улсад 32 жил ажиллаж байгаа бөгөөд үүнээс төрийн албанд 7 жил ажиллаж байна.

-Нэр дэвшигч Эрдэнийн Түвшинжаргал: Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга. Эрх зүйч мэргэжилтэй. Улсад 27 жил ажиллаж байгаа бөгөөд үүнээс төрийн албанд 12 дахь жилдээ ажиллаж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асуулт асууж байна.


Жамсранжавын Болд  


Пүрвээгийн Дэлгэрнаран 


Эрдэнийн Түвшинжаргал 


Даваанямын Даваа-Очир 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.