​А.Амбасэлмаа: Хоёр хүн эдгэрч, нэг хүнд коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Тус халдвараар дэлхийд 23 сая хүн өвчилж, 823 мянган хүн эндсэн байна.Сүүлийн 24 цагийн байдлаар 210 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 4 мянга гаруй хүн нас баржээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “Наймдугаар сарын 26-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид  нийтдээ 553 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 552 хүний шинжилгээ сөрөг гарсан. Харин наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 35 настай эрэгтэйн давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн байна. Өнөөдөр хоёр хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжсэн” гэлээ.

Б.Сувдаа
 
Бусдад түгээх
  • gplus