БНСУ-д ажилладаг 5 монгол иргэн коронавирусийн халдвар авчээ
 
БНСУ-ын Сөүл хотын Гымчон дүүрэгт байрлах хүнсний үйлдвэрт ажиллаж байсан Монгол Улсын 5 иргэн болон тэдгээртэй харилцаанд орсон 3 иргэн нийт 8 иргэн коронавирусын /covid19/ халдвар авсан болох нь энэ сарын 26-ны тогтоогдсон тухай БНСУ-д суугаа Монгол Улсын элчин сайдын яам мэдээллээ.
 
Элчин сайдын яамнаас өгсөн мэдээллээр иргэдийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд холбогдох байгууллагын туслалцаа дэмжлэгийг аваад байгаа аж.

Мөн эдгээр иргэдтэй харилцаанд орсон иргэд, маршрутыг суугаа орны холбогдох байгууллагаас тодруулан ажиллаж байгаа ба халдвар авсан нэг иргэн 8 дугаар сарын 12-ны өдрийн үдээс хойш Консулын хэлтсээр үйлчлүүлсэн байна. Иймд тус өдөр Консулын хэлтсээр үйлчлүүлсэн иргэд халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа бол ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөжээ.

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол энэ сарын 26-ны 00.00 цагийн байдлаар 320-оор нэмэгдэж нийт 18265-д хүрээд байна.
 
Эх сурвалж: БНСУ-д суугаа Монгол Улсын элчин сайдын яам
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2020-08-27 11:41:21
    Mongoliin tor hil neegui bol olon hun hariin gazar uhej,MONGOL iin toroos ger bul ni ami nasiig ni neheh bolno