Эрх тэгш оролцоо хөгжилд хөтөлнө

Ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт дэх жендэрийн ялгаа арилахгүй байсаар байна.

 

ЭРХ ТЭГШ ОРОЛЦОО ХӨГЖИЛД ХӨТӨЛНӨ



АЖИЛ МЭРГЭЖИЛ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ ДЭХ ЖЕНДЭРИЙН ЯЛГАА АРИЛАХГҮЙ БАЙСААР БАЙНА.

Дээд болосрол нь бүх нийтэд нээлттэй, тэгш хүртээмжтэй байснаар нийгэм дэх тэгш бус харьцааг бууруулах гарц болдог. Монгол улс хүн амын боловсрол эзэмшилтийн үзүүлэлтээр дэлхийн 187 орноос 11 байранд жагсаж, 98% бичиг үсэг тайлагдалтай байгаа хэдий ч боловсролын түвшин дээшлэх тусам хүйсийн тэнцвэргүй байдал нэмэгдсээр байна
Монгол улсын Хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн 67.3%, эмэгтэйчүүдийн 49.6% нь ажил эрхэлж байна. Ажил эрхлэгчдийн боловсролын түвшинг хүйсээр ялган харуулахад боловсролгүй, бага, суурь боловсролтой ажиллагсдын хувьд эрэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр байгаа бол тусгай мэргэжлийн дунд, дипломын дээд, бакалавр, магистр, докторын зэрэгтэй ажиллагчдын талаас илүү хувь нь эмэгтэйчүүд байна.

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙН САЛБАРТ ДУТАГДАЖ БУЙ ЭРЭГТЭЙЧҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГА ТУЛГАРЧ БАЙНА.

Монгол улсын тэргүүлэх салбарт ажиллагсдын хүйсийн байдлыг авч үзэхэд уул уурхай, олборлолт, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуур барилгын чиглэлээр ажиллагчдын ихэнх нь эрэгтэйчүүд байхад боловсрол, хүний эрүүл мэндийн салбарт ажиллагчдын 74.7-81.8 хувь нь эмэгтэйчүүд байна. 

ХӨВГҮҮД ДЭЭД БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХЭД ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОН СОЁЛЫН ХҮЧИН ЗҮЙЛС ИЛҮҮ НӨЛӨӨЛДӨГ

   Монгол улсын дээд боловсролын хүртээмж, жендэрийн тэгш байдлын 2019 оны дүн шинжилгээгээр хүйсийн тэнцвэргүй байдалд нийгэм, соёл, эдийн засаг, институцийн хүчин зүйлс нөлөөлж байна гэж дүгнэжээ.

 Тухайлбал, “Эцэг эхчүүд охидоо дээд боловсрол эзэмшихэд нь илүү анхаарч, харин хөвгүүдээ үлдээдэг нь хөдөлмөрийн зах зээлд дээд боловсролтой эрэгтэйчүүдийн хувийг бууруулахад хүргэдэг” “Хөвгүүд эцэг эхээсээ мөнгө авах биш харин өөрсдөө олохыг илүү үздэг нь дээд боловсрол эзэмшихэд саад болдог” “Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт ерөнхий боловсролын сургуулийн хөвгүүдийн дунд түгээмэл байгаа нь тэднийг дээд боловсрол эзэмшихээс илүү ажил хийж мөнгө олоод эцэг эхдээ туслах нь илүү гэсэн бодлыг төрүүлдэг”
Түүнчлэн гадаад оронд албан ёсны хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж орлоготой болох боломж олдож байгаа нь хөвгүүдийг дээд боловсрол эзэмшихэд саад болж байна.

 

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО ЗАРИМ САЛБАРТ ДУТАГДАЖ БАЙНА.

Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй суралцагчийн 59 хувь нь эмэгтэй, 41 хувь нь эрэгтэй байна. Хэдийгээр дээд боловсрол эзэмшиж байгаа эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдээс өндөр байгаа ч зарим мэргэжлийн хөтөлбөрүүдэд нэг хүйсийн хэт давамгайлал нилээд байгааг анхаарах шаардлагатай байна.

Хувь хүний онцлог, ялгаатай байдал хүйсээс үл хамааран их дээд сургуульд элсэн суралцах эрхтэй.

 

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЭМЭГТЭЙ ЭЛСЭГЧДИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖ 

Тэргүүлэх чиглэлээр их, дээд сургуульд элсэн суралцах эмэгтэй элсэгчдийн тоог нэмэгдүүлэхэд бодлогоор дэмжиж тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд:

- Мэдээлэл, харилцаа холбоо, инженерчлэл зэрэг эрэгтэй хэт давамгайлсан мэргэжлийн хөтөлбөрөөр эмэгтэй оюутан
суралцахад нь тэтгэлэг олгох өөрчлөлтийг нэвтрүүлэх;

- Хөдөлмөр эрхлэлтийн харьцаа, салбар хоорондын хүний нөөцийн стратегийн бодлогод үндэслэн хөдөлмөрийн харьцаа дахь эмэгтэйчүүдийн оролцооны түвшинг нэмэгдүүлэхэд бодлогоор дэмжин хамтран ажиллах;
- Эмэгтэй элсэгч багатай мэргэжлийн хөтөлбөрүүд нь эмэгтэй элсэгчийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр системтэй, нэгдсэн бодлого гаргаж ажиллах.

ДЭЭД БОЛОВCPОЛЫН ЭЛCЭЛТИЙН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААГ БОЛОВCPОНГУЙ БОЛГОХ

ДЭЭД БОЛОВСРОЛД ЭРЭГТЭЙ ЭЛСЭГЧДИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖ

Их, дээд сургуульд элсэн суралцах эрэгтэй элсэгчдийн тоог нэмэгдүүлэхэд бодлогоор дэмжиж тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд:

- Салбар хоорондын бодлого, хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах, хөтөлбөрийн оролцогч талуудтай хамтын ажиллагааг сайжруулах;
- Эрэгтэй элсэгчдийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр системтэй, нэгдсэн бодлого гаргаж ажиллах тухайлбал, эрэгтэйчүүдийн оролцоо дутагдаж буй салбарт суралцах мэргэжлийн чиглэлээр сургалтын тэтгэлэг олгох давуу нөхцөлийг бүрдүүлэх ;
- Жендэрийн тэнцвэр алдагдаж буй салбаруудад анхаарч салбарын жендэрийн стратегийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төлөвлөлт, төсөвлөлт хийх, боловсролд оролцогч талуудын хэрэгцээ, оролцоонд суурилж боловсруулахад анхаарах шаардлагатай байна.

ЖЕНДЭРИЙН ХАРЬЦААГ ТЭНЦВЭРЖҮҮЛЭХЭД БИД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?

1. Их дээд сургуулийн элсэлтийн бодлогод өгөх зөвлөмж 
- Элсэлтийн бодлогыг жендэрийн мэдрэмжтэй болгох;
- Хөдөлмөрийн зах зээлийг эрэлт хэрэгцээ, хөдөлмөр эрхлэлтийн хүйсийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
- Тухайн салбарт дутагдаж буй эрэгтэй, эмэгтэйчүүдийн оролцоо, тэдний боловсролыг дэмжих уян хатан бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

2. Их дээд сургуулийн багш, албан хаагчдад нарт өгөх зөвлөмж 
- Сургалт, судалгаа, нийгэм, мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа жендэрийн эрх тэгш оролцоог эрхэмлэх;

- Суралцагчийн жендэрийн ялгаатай хэрэгцээ, сонирхлыг харгалзах;
- Сургалтын үйл явцад эрэгтэй, эмэгтэй суралцагч адил тэгшээр оролцох боломжийг олгох;
- Мэргэжлийн ач холбогдол, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх боломжийг сурталчлан таниулахдаа хүйсийн санамсаргүй ялгааг бий болгохоос зайлсхийх;

3. Ажил олгогчдод өгөх зөвлөмж
- Ажиллагсдын хариуцлага, оролцоо, хандлага, авьяас, мэдлэг, ур чадварт нь тулгуурлан цалин, урамшуулал, албан тушаал, хөгжих боломжийг хүйс харгалзахгүйгээр олгох бодлого баримтлах;
- Ажиллагсдын ажил, амьдралын тэнцвэрийг хангахад анхаарах;

Жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих зарим хууль, бодлогоос:

1. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 7-р зүйл:
 “Тодорхой салбар дахь хүйсийн тэнцвэргүй байдлыг арилгах арга хэмжээ авах, эсхүл аль нэг ажил, мэргэжлийн хүйсийн тэгш бус төлөөллийг тэнцвэржүүлэхэд түлхэц өгөхүйц хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх, эсхүл тэтгэлэг тогтоох”

2. Боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1.3: “Боловсрол эзэмшүүлэх арга, хэлбэр суралцагчийн хэрэгцээ, хувийн болон хөгжлийн онцлогт нийцсэн олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байна”

3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт жендэрийн талаар баримтлах бодлого 2021-2024: “Дээд боловсролын сургалтын байгууллагад элсэгчдийн хүйсийн тэнцвэрийг сайжруулах зорилгоор ажил олгогчид,

Дээд боловсролын элсэлтийн харьцааг жендэрийн мэдрэмжтэй болгоход өгөх зөвлөмж

Дээд боловсолын элсэлтийн харьцааг жендэрийн мэдрэмжтэй болгоход анхаарч ажилласан сайн туршлагаас

“МУБИС-ийн хувьд байгалийн ухаан, математик, сургуулийн өмнөх болон бага сургуулийн багш мэргэжлээр оюутан элсүүлэхдээ эрэгтэй элсэгчдийг татах үүднээс сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох бодлогыг 2015-2016 оны ичээлийн
жилээс хэрэгжүүлж байна”.

“Герман Монголын хамтарсан технологийн дээд сургууль инженерчлэл, техник, технологийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрт эмэгтэй элсэгчдийн хувийн жинг дор хаяж 30 хувь байлгах бодлогыг хэрэгжүүлж байна”.

Жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих зарим хууль, бодлогоос:

1. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 7-р зүйл: “Тодорхой салбар дахь хүйсийн тэнцвэргүй байдлыг
арилгах арга хэмжээ авах, эсхүл аль нэг ажил, мэргэжлийн хүйсийн тэгш бус төлөөллийг тэнцвэржүүлэхэд түлхэц
өгөхүйц хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх, эсхүл тэтгэлэг тогтоох”

2. Боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1.3: “Боловсрол эзэмшүүлэх арга, хэлбэр суралцагчийн хэрэгцээ,
хувийн болон хөгжлийн онцлогт нийцсэн олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байна”

3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт жендэрийн талаар баримтлах бодлого 2021-2024: “Дээд
боловсролын сургалтын байгууллагад элсэгчдийн хүйсийн тэнцвэрийг сайжруулах зорилгоор ажил олгогчид, ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллах, нөлөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх”

4. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт жендэрийн талаар баримтлах бодлого 2021-2024: “Боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр суралцах эрэгтэйчүүд, мэдээллийн технологи, инженерийн чиглэлээр суралцах эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх түр, тусгай арга хэмжээ хэрэгжүүлэн элсэгчдийн тоонд хүйсийн квот үе шаттай тогтоох”

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.