Буудлагын оюутны дэлхийн аваргад 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно
Арабын нэгдсэн Эмират улсын Ал Аин хотноо 10 сарын 7-14 нд болох Дэлхийн Оюутны аварга шалгаруулах 5 дугаар тэмцээнд Монголын баг тамирчид 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор боллоо.

Буудлагын оюутны шигшээ багийн бүрэлдэхүүнд:
1.Э.Даваахүү
2.Н.Цэрэнтогтох
3.О.Төгөлдөр
4.Т.Баярцэцэг
4.О.Янжинлхам
6.Ө.Өлзийням
7.Б.Сувд-Эрдэнэ
8.М.Түвшинжаргал
9.Г.Нандинзаяа
10.Х.Бямбабаатар нар энэ оны 10 сарын 06-ны өдөр АНЭУ-ыг зорихоор боллоо. Баг тамирчдыг МОХ-ны Ерөнхийлөгч, МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан ахлан, дасгалжуулагчаар МУГД Х. Ундралбат нар ажиллах юм.

Монголын оюутан буудагч нар 2003, 2008, 2012 оны Дэлхийн Оюутны аварга шалгаруулах  тэмцээнүүдэд оролцон алт 4, мөнгө 2, хүрэл 4 нийтдээ 10 медаль хүртэж байсан юм. Энэ удаа Монголын олон шилдэг залуу тамирчид оролцож байгаа учраас медалийн тоогоо нэмэгдүүлэхийг зорьж байгаа ажээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.