“Итгэл найдвараа хуваалцъя” сайн үйлсийн аяны хүрээнд 2,000 хүүхдэд автомашины аюулгүйн бүс тохируулагчийг тараалаа
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан сургуульд орох бэлтгэлээ хангахаар бага насны хүүхдээ автомашинаар тээвэрлэн зорчих нь ихэссэн. Хүүхэд өртсөн зам тээврийн осол тодорхой хэмжээгээр нэмэгдсэн бөгөөд эцэг эх болон асран хамгаалагчтайгаа явж зорчиж байхдаа осолд өртөж амь нас,эрүүл мэндээрээ хохирсон.
Үүнтэй холбогдуулан Скай хайпермаркет ХХК буюу Имартын хамт олон Тээврийн цагдаагийн албатай хамтран “Бага насны хүүхдийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх” зорилгоор 2,000 хүүхдэд автомашины аюулгүйн бүс тохируулагчийг тараалаа.








Энэхүү үйл ажиллагааг Имартын хамт олон  “Итгэл найдвараа хуваалцъя” сайн үйлсийн аяны хүрээнд 4 дөх жилдээ зохион байгуулж байна.

 
Бусдад түгээх
  • gplus