“Жаст групп” ХХК -ны захирал Ш.Батхүүд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

Шүүгдэгч Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 11 цагт товлосон боловч шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч Б.Энхболд болон нэр бүхий гэрч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, өмгөөлөгч С.Дэлгэрнасан эрүүл мэндийн шалтгаанаас ирээгүй, хохирогч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн хууль ёсны төлөөлөгчид өөрсдийн сонгож авсан өмгөөлөгч С.Дэлгэрнасантай шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаас талуудын тэгш мэтгэлзээнийг хангах үүднээс шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж,

1.Нэр бүхий гэрч нарыг шүүхийн тогтоолоор албадан ирүүлэх
2.Хохирогч “Шунхлай” ХХК-ныг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ж.Батхуягийг томилсоныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5.1 дэх хэсгийн 1.2, 1.3 дэх заалтуудыг үндэслэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тогтоож, эрх үүргийг тайлбарлах, хэргийн материалтай танилцуулахаар шүүхийн тогтоол гарлаа.

Хэргийн тухайд Нийслэлийн прокурорын газраас “Жаст групп” ХХК -ны захирал Ш.Батхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан /Залилах/ мөн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан /Мөнгө угаах/ гэмт хэрэгт,

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Ерөнхий захиралаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,

“Алтжин групп”-ын Ерөнхий захирал ажилтай Г.Алтжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан /Залилах/ гэмт хэрэгт,

Э.Сүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан /Залилах/ гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн юм.

 

С.Цог

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ulsiig Hohirolgui bolguul !!! 2020-08-25 00:42:58
    Erdenet uildwer Mongoliin Ard tumnii niitiin omch ene omchiig Bathuu Altan Ganzorig Monkhjargal Suren geech 5 hun ooriin huwiin yum shig aashilj uren taran hiis...
  • зочин 2020-08-24 09:13:07
    хойшлууулах шалтаг ч их гаргах юм даа
  • Иргэн  2020-08-24 07:51:32
    Яасан ч олон жил шалгав. Арай гэж шүүх хурал хийх гэтэл хойшиллоо. Одоо хэдэн удаа хойшлох бол бүү мэд.. Шүүх ч тэгээд 2-3 жил өгөөд ард түмнийг хуурна биз.
  • Бат 2020-08-24 07:23:36
    Ядарсан нэг 7 буудлын Дожин эмээд бол өдөртөө л хурал болно задарсан нэг нь гэртээ байсаар сунжирсаар тэгээд цөөн жил өгнө суухгүй гарна нэг иймэрхүү