А.Амбасэлмаа: Нэг хүн эдгэрч гарсан, одоо ХӨСҮТ-д 9 хүн эмчилгээнд байна
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн цар тахал дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 23 сая 335 мянган хүн энэ өвчнөөр өвчилж,  814 мянган хүн  нас барж, 16 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.  Сүүлийн 24 цагийн хугацаанд 196 мянган хүн шинээр халдвар авч, 4 мянга гаруй хүн эндсэн байна. ОХУ-д 4852 хүн шинээр өвчилж 73 хүн нас барсан, БНХАУ-д 41 шинэ тохиолдол бүртгэгдсэний 16 нь гадаад улс орноос зөөвөрлөгдөн ирсэн гэж үзэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа   “ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори  болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 399 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа.  Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатлал руу шилжлээ. Нийт батлагдсан тохиолдол 298 байгаа. Үүнээс 289 нь эмчлэгдсэн, 31 хүн сувилалд, гэрийн ажиглалтад 40 хүн, ажиглалт тандалтын хугацаа дууссан 218 хүн, ХӨСҮТ-д 9 хүн эмчлэгдэж байна. Эмчлэгдэж байгаа хүнээс 7 нь хөнгөн, 2 нь хүндэвтэр гэсэн үнэлгээтэй байна" гэв.

С.Тайшир


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2020-08-24 14:21:44
    Bayar hurgey emnelegiin ajilchid mash sain ajillaj bna.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах