
Өнгөрсөн амралтын өдрөөр Ерөнхий сайд цэргийн хувцас өмсөж, гар буу зүүчихсэн яваа зураг олон нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулав.
Үүнтэй зэрэгцэн твиттер хуудаснаа багахан маргаан өрнөөд амжив. Тодруулбал, Элчин сайд Ё.Отгонбаяр твиттер хуудаснаа “Засгийн газрын гишүүдэд буу өгдөг юм. Надад одоо ч байгаа” хэмээн жиргэсэн байна. Үүнд БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Намайг сайд байхад бас буу өгөөгүйшдээ Отгоо минь бага хошного долоогооч ээ, ичиж амьдар” хэмээсэн бол М.Зоригт “Надад өгөөгүй ш дээ” хэмээн үгүйсгэж, жиргэжээ.
Ийнхүү Б.Жаргалсайхан М.Зоригт нарт байхгүй, Ё.Отгонбаярт байдаг гар буу хэсэгтээ олон нийтийн анхаарлыг татах нь ээ.
О.ОНОН