2020-2021 оны хичээлийн жил хэдхэн хоногийн дараа нээгдэнэ. Цар тахлаас үүдэлтэй хичээл сургалтын үйл ажиллагаа тусгай хуваарь, журмын дагуу эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор энэ жил цэцэрлэгийн насанд хүрсэн ч сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжгүй мянга мянган хүүхдүүд бий. Иймээс эдгээр хүүхдүүдэд чиглэсэн хөтөлбөр арга хэмжээ үгүйлэгдэж байна. Харин үүнийг эмэгтэй гишүүд шийдвэрлэнэ хэмээн ам гарлаа.
Энэ удаагийн парламентад 13 эмэгтэй сонгогдсон. Иймээс эдгээр 13 гишүүн нэгдэн бүлэг байгуулж ажиллах юм. Эмэгтэйчүүдийн бүлгийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ахлах бөгөөд нам харгалзахгүй, улстөржихгүй асуудалд хандахаар нэгдсэн гэдгээ мэдэгдсэн юм. Тэд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх, байгаль орчны нөхөн сэргээлт хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжуудыг бий болгох чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулах зэрэг 10 гаруй асуудлыг чухалчлан үндсэн үйл ажиллагаагаа явуулж, засч залруулахаа мэдэгдсэн юм.
Хамгийн хамгийн сүүлд тулгамдаад байгаа хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авах боломжгүй гэх асуудлын хүрээнд шийдвэр гаргах түвшинд ажиллах амлалт өглөө. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Хоёр настай хүүхэдтэй 80-аад мянган ээж байгаа. Эдгээр ээжүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд хүндрэл учирч байгаа учраас “Хүүхэд харах үйлчилгээ”-г үргэлжлүүлэх нь зүйтэй гэдэг асуудал дээр 13 эмэгтэй санал нэгдсэн. Иймээс 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа энэ үед “Хүүхэд харах үйлчилгээ”-г үзүүлэхэд шаардлагатай 2,5 тэрбум төгрөгийн тодотголд суулгахад манай эмэгтэй гишүүд дуу хоолойгоо хүргэж ажиллана” хэмээсэн юм.
Өнгөрсөн оноос хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтийг шийдэгдэхгүй, энэхүү үйл ажиллагаа зогсоход хүрээд байгаа юм. Иймээс эмэгтэй гишүүд амлалтаа биелүүлбэл гэртээ цоожлогдон үлдэх хүүхдийн тоо буурч, ээжүүдэд хөдөлмөр эрхлэх боломж бүрдэх юм. Иймээс энэ өдрүүдэд хэлэлцэгдэж буй төсвийн тодотголд дээрх хөрөнгө суух эсэхийг хүлээх л үлдлээ.
О.ОНОН